Энэ долоо хоногийн сүүлээр сэрүүсч, зарим нутгаар цас орно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр 20-н буюу лхагва гарагаас эхлэн баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд баруун зүгийн нутгаар, 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан болж цочир хүйтрэх бол, өдөртөө 9-14 градус дулаан байх ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top