Өрх бүр нэг бухал өвс хандивлана

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

 Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэдэд сумын нөөцийг бүрдүүлэх зорилгоор нэг өрх  нэг бухал хандивлах уриалга гаргажээ. Тус сумын Засаг дарга П.Ариунбатын гаргасан уриалгын дагуу  иргэд идэвхтэй ханидив өргөж байгаа гэнэ.  

 Эрдэнэбулган сум нь 453 малчин өрхийн 78995 толгой мал өвөлжихөөр бэлтгэлээ хангаж байна. Тус сум  малчид иргэдийн хүчээр 3450 тн байгалийн хадлан буюу өвс бэлтгэсэн нь даалгавар 90 хувьтай байна. Сумын нөөцийг бэлтгэхэд төрийн байгууллагуудад даалгавар өгч 20 тн өвс бэлтгүүлж авсан байна. Мөн ногоон тэжээлд шилжсэн 1175 га талбайгаас Рашаант сум 100 га, Мөрөн сум 10 га, Их-Уул сумын иргэд 60 га, Мөрөн сумын иргэд 100 га-д гэрээ хийж ногоон тэжээлд шилжүүлсэн байна. Үлдэгдэл 905 га талбайн ногоон тэжээлийг зах зээлийн үнээр буюу 1 га – 3500 00 төг, нэг боодлыг  6500 төгрөгөөр худалдах ажээ.

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top