Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ӨРХИЙН ОРЛОГО” дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа.
Энэ дагуу говь нутгийн 9 гайхамшгийн нэг Хонгорын голын дуут манхны өвөрт “Элсэн манхны баяр-2017” арга хэмжээ болжээ.
Энэхүү арга хэмжээ нь Монголын говийн зэрлэг туруутан амьтад, унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, эко систем болоод алдарт “Хонгорын элс”-ийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилго өвөрлөсөн юм.
Мөн үеэр элсний баримал урласан нь оролцогчид, жуулчдын анхаарлыг ихээхэн татсан бөгөөд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэ жилийг “Аялал жуулчлалыг-Бүх нийтэд” гэсэн уриаг хэрэгжүүлж ажилласан томоохон арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид онцолжээ.
Элсний баярт Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Даланзадгад, Гурвантэс, Ноён, Сэврэй, Булган сумынхан болон байгууллага, ААН-үүд, гадаад дотоодын жуулчид өргөнөөр оролцсон аж.
Арга хэмжээний үеэр:
- Фото зургийн үзэсгэлэн, уралдаан
- Элсний волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн
- Элсэн уулын оргил булаацалдах тэмцээн
- Марафон гүйлтийн тэмцээн
- Элсний сумо бөхийн барилдаан
- Багийн буухиа тэмцээнд баг тамирчид амжилттай оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.
Тамирчдаас энгийн болон заалны тэмцээн уралдаанаас 3-4 дахин илүү хурд, хүч, тэвчээр шаардсан элсний спортын тэмцээнд багууд амжилттай оролцож нийлбэр дүнгээр “Говийн өгөөж” багийн баг тэргүүн байр, Сэврэй сумын баг тамирчид дэд байр эзэлсэн бол гутгаар байранд Хүрмэн сумын баг тамирчид орсноор өргөмжлөл, мөнгөн шагналын эзэдээр тодорчээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Гадны голио царцааг дууриаж газар нутгаа бага өөрчлөөрэй !
Ер нь элсэн манхан өөрийн зүй тогтолоороо хувирч байдаг. Харин хүний үйл ажиллагаагаар нурж өөрчлөгдвөл олон сарын турш экологийн хэв маягтаа орох гэж зарим нэг муу өөрчлөлтөд ордог тул аль болох нураахгүй байхыг хичээх хэрэгтэй юм шүү
Элс нурдаг нөхөгддөггүйг бодоогүй байна. Байгалиа харуулах гол юм. Тоглож болохгүй хорих хэрэгтэй. Завханы мухарын голын элсэнд гулгаж тоглосноос голын ундрагад аюул нүүрлэж байна. Оюунхорлоо оо.