Сэлэнгэ мөрөнд хүн осолджээ

Админ | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

Энэ намаржин орсон борооны дараах гол мөрний үер аюул дагуулсаар байна. Өчигдөрхөн буюу энэ сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн Нүхтийн үзүүр гэдэг газрын орчим Сэлэнгэ мөрний усанд иргэн С осолджээ. Сумын төвөөс урд зүгт 28 км-ын зайтай голын савд  түүнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Одоогийн байдлаар ослын шалтгаан тогтоогдоогүй ба хууль хяналтынхан шалгаж байгаа гэнэ. Нүхтийн үзүүрт Хөвсгөл аймгийн  Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн 7 морь, 5 мотоциклтой, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top