Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн түүхт 40 жилийн ойн баяр саяхан тохиосон.
Энэхүү арга хэмжээний үеэр Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайханд албан тушаалын гурван өрөө байр олгож, түлхүүрийг нь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх гардуулсан байна.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь төв, орон нутагт томилогдон ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг албан тушаалын орон сууцаар хангах, дэмжлэг үзүүлэх эрхтэй гэж заасан байдаг.
Энэ дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар өөрийн эрх, үүргийн хүрээнд Онцгой байдлын газрын даргын албан тушаалын байрны асуудлыг шуурхай шийдвэрлэсэн нь Онцгой байдлын газрын хамт олонд баяр дээр нь баяр нэмсэн сайхан үйл явдал болсон төдийгүй төв, орон нутагт томилогдон ажиллаж байгаа олон удирдах албан тушаалтныг тухайн орон нутгаас албан тушаалын орон байраар хангагдах боломжийг нээж өгч, бусдад жишиг болж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )