Тойргийнхондоо үзэгдэх нь бүү хэл УИХ-ын чуулганд ширээ суудал нь онгойж харагддаг, чуулганд өдрийн од шиг хааяа нэг "гэрэлтдэг" ч үг дуугарч иргэдийнхээ дуу хоолойг илэрхийлдэггүй гишүүн бол Б.Наранхүү. Итгэл хүлээлгэн сонгож явуулсан УИХ- ын гишүүн нь ард иргэдтэйгээ уулзах нь битгий хэл чуулгандаа ч суухгүй, сураг алдарсанд бухимдаж байгаагаа Дундговь аймгийн ахмадууд илэрхийлсэн байна. Тэд аймгийнхаа Засаг дарга С.Од-Эрдэнэтэй уулзахдаа, "Шийдвэр гаргах түвшинд Дундговийн төлөөлөл байхгүй, нүд, чих болж явах үүргээ умартаж явааг нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс шаардах хэрэгтэй байна." гэсэн байна.
Засаг дарга ахмадуудтай уулзаж, мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаагаа танилцуулсан бөгөөд энэ үеэр ахмадууд хэд хэдэн асуудлыг Засаг даргад хандуулсан. Дээрхийн дараагийн нэг асуудал бол тэдэнд нэг дор цуглаж, соёл мэдээллийн үйл ажиллагаа явуулахад зориулсан чөлөөт цагийн танхим дутагдаж байгааг хэлсэн байна.
Аймгийн төвийн ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг соёл мэдээллийн өргөөтэй байсан нь дөрвөн жил гаруйн өмнө түймэрт өртсөн бөгөөд түймэрт өртсөн өргөөнийхөө суурин дээр ахмадын ордон барих санаачлагыг ахмадууд гаргаж, барилгын зураг төсөв хийлгэхийн тулд хандивын аян өрнүүлсэн уджээ. Тал талын дэмжлэг, ахмадуудын өөрсдийн нь цуглуулсан хандиваар ахмадын ордны зураг төсвийг хийлгээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд үүнийг анхааралдаа авахыг хүссэн юм. Гэхдээ улс орны эдийн засаг, төсөв хөрөнгөний боломжгүйг ойлгож байгаа тул одоохондоо ахмадын чөлөөт цагийн танхим болгож ашиглах байрыг шийдэж өгөх асуудлыг Засаг даргад хандуулав.
Ахмадуудын хэлсэн өөр нэгэн санал бол орон нутгийн удирдах албан тушаал, төрийн албанд алба хашиж буй залуучуудын мэдлэг чадвар, удирдах арга барил, хариуцлага, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгааг илэрхийлсэн. Мөн саяхан Засгийн газрыг огцруулсан үйл явдлын талаар, тухайлбал, “Ахмадууд бид айлын нохой шуугиулж, хаалга үүдийг тогшин, цуцтлаа гүйж байж одоогийн эрх барьж байгаа МАН- ыг сонгуулийн ялалтад хүргэлцсэн. Гэтэл одоо дээрээ эв зүйгээ алдаж байгаа нь ичгэвтэр санагдаж байна. Чадвартай, шударга, тогтвортой төрийг л бид хүссэн” хэмээх гомдлыг ч тавьжээ.
Түүнчлэн Ахмад настны хууль батлагдчихаад байхад ахмад настандаа чиглэсэн аймгийн хөтөлбөр, бодлого одоо хүртэл алга байгааг сануулсан байна.
Энэ мэтээр ахмадууд санал шүүмжлэл багагүй өрнүүлсэн юм. Өвөл хаяанд ирж байгаа тул өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгааг асууж, цаг үеийн бусад асуудлаар санал бодлоо илэрхийлсэн юм. Нөгөө талаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа тэр бүр анзаарагдахгүй өнгөрч байгаа тул мэдээ мэдээллийг сайжруулах, иргэдолон нийттэй тодорхой хугацаанд уулзаж, үйл ажиллагаагаа тайлагнаж байх хэрэгтэйг сануулав.
Аймгийн Засаг дарга ахмадуудын саналыг хүлээн авч, цаашдын үйл ажиллагаандаа тусгахаа илэрхийлсэн. Ахмад настны талаар баримтлах аймгийн дэд хөтөлбөрийг ойрын хугацаанд батлан гаргана. Ахмадуудад зориулсан чөлөөт цагийн танхимыг 10 дугаар сард багтаан шийдэж өгнө гэдгийг хэллээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эрх нь сонгосон сонгогчиддод байгаа шүү дээ 4 жил дархан байлгах албагүй Дундговийнх нь тэмцэх хэрэгтэй мөнгө битгий хар энэ хүн бүхнийг мөнгөөр шийдэж чаддаг юм бна гээд бодчихсон хоосон толгой бна шүү дээ үнхээр УИХ-д суугаад нэг өгүүлбэр ч эвлүүлж хэлж чадахгүй нь ойлгомжтой
Наранхүүг сонгосон Дундговийн ард иргэд үнэхээр шал тэнэг, эргүү амьтад. 20000 эсвэл 50000 авсан уу? Үр хүүхдүүд болон өөрсдийнхөө амьдралын бүтэн 8 жилийг сөнөөсөн ухаан ухамсаргүй балархай эгшигнүүд!!! Наранхүүгийн мартагдсан туулиуд...Та нар сонгосон хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
dundgoviinhond hohi ni gej helmeer bn, uursduu songochihood olon yum bitgii yari
Hudalch novsh ganaa egchtei untaad l bgai biz
Dahin yah gej songoson yum be odo ergulen tatah hodolgoon ornulech teged
Ийм дампуу нөхрийг дахин дахин сонгосон сонгогчдийн өөрсдийнх нь буруу, хохь ньшдээ