Багш нар сарын цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа хүргүүлсэний эцэст Засгийн газраас З үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн юм. Харин багш нар "тохиролцоонд" хүрч чадсангүй, ажил хаялтаа өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос, Улсын хэмжээнд: ЕБС-ийн багш нарын 60 хувь нь, СӨБ-ын багш нарын 50 хувь нь, Улаанбаатар хотын хэмжээнд: ЕБС-ийн багш нарын 55 хувь нь, СӨБ-ын багш нарын 40 хувь нь ажил хаяж байгааг мэдэгдлээ. Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нээс эхлэн өглөө 08:00 цагаас 17:00 цаг хүртэл суултаа хийх юм байна.
Гэрэл зураг болон эх сурвалжийг "Багш багшдаа туслая" группээс авлаа.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Багш нарын зөв.Цалингаа нэмүүлэх хэрэгтэй
Энэ тэнэгүүдийг халаач ээ ажлаас нь .
цалин нэмлээ гэхэд юмны үнэ түүнээс чинь хэд дах өсдөгийг ойлгохгүй байна гэж үү дээ багш нараа, арай ч дээ
Багш нар өөрсдөө сайн байх хэрэгтэй. Сайн багш нарыг хувийн сургуулиуд түүгээд авчдаг. Муу нь үлддэг. Тэгэхээр гарц нь юу вэ???? Хувьчлал.....Юу ч үйлдпэрлэдэггүй орон яаж багш нарт 3500 доллар өгөх вэ дээ???? харин хийсэн ч хийгээгүй ч шатлалаар адилхан цалин авдаг энэ тогтолцоог халах хэрэгтэй.... хувийн сургууль муу багш ажиллуулна гэж үү????? бас багш нар төрийн үйлчилгээний ТҮ биш ТЗ болно гээд байгаа гээ биз дээ????? үнэн элэг хөшмөөр.....эсвэл нээрээ ТЗ болгочих....цалин нь навс унаад сайхан болоод ирнэ дээ????? кх кхкх
Эдийн засгаа мэдсээр байж ингэдэг нь улс төрийн гар хөл гэсэн үг
Gantshan bagsh nar yamar bag salintai bish ajilgui zondoo bhad ajilaa hayadag n hayah l bz uls ornii ediin zasag hetsuu bhad yaj nemehiin!