Хууль зөрчиж ажил хаяснаа ойлгожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Өвөрхангай аймагт өнөөдөр найман сургууль, нэг цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарласан байна. Багшийн цалинг 1,6 сая төгрөгт хүргэх ёстой гэсэн шаардлагыг нь төр засаг хүлээж авалгүй, харин ЗГХЭГ-аас “Багш нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх асуудлаар судалж байгаа” гэсэн хариулт өгснийг багш нар буруушааж, Үйлдвэрчний эвлэлтэй хамтран орон даяар ажил хаях арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм.
Өвөрхангай аймагт одоогоор Арвайхээр хотын нэг, хоёр,  дөрөвдүгээр сургууль, Хархорин сумын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, Гучин-Ус, Тарагт, Төгрөг сумын ЕБС, Сант сумын цэцэрлэгийн хоёр бүлэг ажил хаяж, сурагчид, хүүхдүүд гэррүүгээ буцсан ч тэдний ажил хаях тухай мэдэгдэл хууль зөрчсөн учраас үр дүнд хүрэхгүй, харин ч хариуцлага тооцогдоно гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Учир нь Хөдөлмөрийн хуулиар ажил хаях, жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг бол Өвөрхангайн Үйлдвэрчний эвлэл, багш нараас энэ сарын 18-ны өдөр сургуулийн удирдлагадаа мэдүүлсэн байна. Тиймээс БСШУЯ, аймгийн БСУГ-аас ажил хаяхгүй байх үүрэг чиглэлийг есдүгээр сарын 20-нд дээрх сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгджээ. Энэхүү ажил хаялт нь хууль зөрчсөн үйлдэл учраас зарим сургуулиуд сурагчдаа буцааж дуудаад байна.
Өвөрхангай аймагт багш нар наймдугаар сарын 30-ны өдөр жагсаал зохион байгуулж, “цалин нэм” гэх шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨВӨРХАНГАЙН ОРКУУД(202.179.26.143) 2025 оны 03 сарын 13

ЯДУУ МОНГОЛД ЯАГААД БАГШ НАР ХҮҮХДҮҮДЭЭР ДЭНЧИН ТАВИАД БУСДААС ИЛҮҮ ЗУЛГААХ ГЭЭД БАЙГАА БИЛЭЭ? ӨВӨРХАНГАЙНХАН ОЙЛГОМЖТОЙ Л ДОО НИЙГЭМД БУСДЫНХАА ЭРХ АШГИЙГ БОДОЖ СУРААГҮЙ ЖАЛГАНЫ СЭТГЭХҮЙ.

1  |  0
зочин(202.21.118.242) 2025 оны 03 сарын 13

дарангуйлын эрин үе ирсэн байна.

1  |  0
иргэн хүн байна(103.26.195.164) 2025 оны 03 сарын 13

Үнэн зөв зүйтэй мэдээлэл өгөх хэрэгтэй ш дээ. энэ хэдэн сэтгүүлчид өөрийн гэсэн тархи толгой байдаггүй юм байхдаа. Тэр дээр сууж байгаа дарга нар нь гэж насаараа наанаа суух юм шиг аашлахаа болих хэрэгтэй. Эд хөрөнгө, албан тушаал, эрх мэдэл үүрдийнх биш гэдгийг унасан хойноо л мэдэх байхдаа хөөрхийс.

1  |  0
Зочин(103.57.93.88) 2025 оны 03 сарын 13

Битгий айгаарай! Та нарт алдах юм байхгуй, ард чинь цалингийн зээл, гар руу чинь харсан хуухдууд чинь байгаа шуу!

1  |  0
Чимэг(66.181.160.26) 2025 оны 03 сарын 13

Мэдээ хулгайлахаа болиорой

1  |  0
Зочин(112.72.11.118) 2025 оны 03 сарын 13

Demiirsen ym iim zuil bichlee gd bid shantraxgui

1  |  0
Багш(202.5.206.61) 2025 оны 03 сарын 13

Битгий солиор

1  |  0
зочин(112.72.11.107) 2025 оны 03 сарын 13

Хаха Гучин-Ус сумын ЕБС-н багш нар ичмээр юмаа жилийн жилд хамгийн сүүл мушгиж байж хамгийн түрүүнд цалин нэмүүлэх гэнэ. Түмний хүүхдийг сургаж чадахгүй мэрэгжилийн багш нар дутагдалтай байж.

1  |  0
зочин(202.179.24.96) 2025 оны 03 сарын 13

Эрх баригчид өөрснөө Хуулиндаа захирагдаж, Хууль дүрмээ дагадаг билүү

1  |  0
Zochin(103.242.45.175) 2025 оны 03 сарын 13

Энэ захиалгаар багш нарыг сүрдүүлж байгаа захиалгат мэдээ байх аа

1  |  0
Top