Булган аймгийн хэмжээгээр энэ намар 360,0 га талбайгаас төмс, 129,4 га талбайгаас хүнсний ногоо хураан авч зах зээлд нийлүүлнэ. Одоогийн байдлаар 757,3 тонн төмс, 336 тонн хүнсний ногоо буюу төмсний 21,0, хүнсний ногооны 32,4 хувийг хураажээ.
Бүрэгхангай, Сэлэнгэ, Хангал суманд суманд төмсний ургац сайн байгаа ба га талбайгаас дунджаар 120-130 центнер төмс авч байгаа гэнэ.
Энэ жилийн хувьд төмс, хүнсний ногоо өмнөх жилээс бага тариалсан. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалаад төмс, хүнсний ногоог хожуу тариалж, хур тунадас оройтож орсон байна. Тиймээс төмс, хүнсний ногоо хэнзэрч, угацанд сайнаар нөлөөлж байгаагаас хураалтаа шуурхайлахгүй байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газрын тариалангийн мэргэжилтнүүд үзэж байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )