”Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн Ерөнхий захирлаа өмгөөлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Олон нийттэй харилцах албанаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “ .. Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн талаар гүтгэлгийн шинжтэй ор үндэслэлгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсаар нийтлэгдэж үзэгч, уншигчдыг төөрөгдүүлж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хамт олныг хагалган бутаргах, эв, эеийг нь алдагдуулах, үйлдвэрийн үйл ажиллагааг улс төржүүлэх зэрэг зохион байгуулалттай арга хэмжээ явж байгааг онцолсон байна. Түүнчлэн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлээгүй, Эрдэнэт үйлдвэрийнхэн ажил хаялт, суулт зохион байгуулна, Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө гэх мэтчилэн ор үндэслэлгүй мэдээлэл цацагдаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь ажилчдынхаа цалинг 2017 оны 5 дугаар сарын нэгнээс 10 хувиар нэмсэнээр үндсэн цалингийн фонд 6.9 тэрбум төгрөгөөр өссөн,  урамшууллын санг долоодугаар сарын нэгнээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлсэнээр нийт дүндээ нэг ажилтны сарын бодит орлого 120-450 мянган төгрөгөөр өссөн.
 Мөн Ерөнхий Захирал Х.Бадамсүрэн 2016 оны 11 дүгээр  сараас дөрвөн жилийн хугацаагаар томилогдсон бөгөөд ажлаа өгөх өргөдөл өгсөн гэдэг нь огт худал мэдээлэл юм. Авлигтай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх мэдээлэл ч үндэслэлгүй болно. Иймд ор үндэслэлгүй энэ мэт гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээж, олон түмнийг төөрөгдүүлэхээ зогсоож “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаарх бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хэвлэл мэдээллийн байгууллагад хандан Уриалж байна” гэжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дээрэмчид(66.181.160.59) 2017 оны 09 сарын 28

Бурхан минь, 49%ийн дээрэмчидээс биднийг салгаж өгөөч. Монголд Төр байна уу, яагаад чимээгүй болчихвоо.

0  |  0
Д(202.9.42.168) 2017 оны 09 сарын 23

Ажилчид сэтгэл дундуур байгаа шүү тэр тусмаа 49% ийн хөхдүүдэд. Өөрсөд ирэх ашгаа бодно уу гэсээс үйлдвэр улс орноо бодсон зүйл алга

0  |  0
зочин(72.52.125.89) 2017 оны 09 сарын 22

үнэн юм бич ээ бүгд дургүй байгаа

0  |  0
Top