Парис-2017” чөлөөт бөхийн дэлхийн аварга ОУХМ Пүрэвдоржийн Орхон Литвын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-д алтан медаль хүртлээ. 2014 онд тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь тамирчин болж байна. 2017 он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон найм дахь алтан медалиа Литвын дэвжээнээс хүртэж буй юм.
П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амслаа. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялснаар аваргалах болзлоо биелүүлжээ.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
муу ХУЖАА гэж хийрхэж байх хооронд шуналтай биеэ үнэлэгчид , даварсан наймаачид , орлого нь ихэдсэн аялагчид , цагаачлагчид МОНГОЛЫН минь баялгийг зөөж .үндэс угсаагаа уусгаж устгах аюулд оруулж байна шүү . ЭХ ОРОНЧИД ОО .
муу хужаад ялагдсан гэв үү,болохгүй шүү
Mundag
sainbna