Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болох Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран нийслэлийн 9 дүүрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж эхэлжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр дээрх байгууллагын төлөөлөгчид хууль сурталчлан таниулахаас гадна иргэдэд хууль зүйн зөвлөгөө үзүүлж байна.
Өдөрлөгийн хуваарь:
- Хан-Уул дүүрэг – 13-р хорооны Иргэний танхим 9 сарын 21-ний өдөр, Соёлын ордонд 9 сарын 28-ны өдөр.
- Налайх дүүрэг - Иргэний танхим 9 сарын 22-ны өдөр.
- Чингэлтэй дүүрэг – 14-р хорооны Иргэний танхим 9 сарын 23-ны өдөр
- Багануур дүүрэг – Тамгын газрын 219 тоот 9 сарын 25-ны өдөр
- Сонгинохайрхан дүүрэг – Чингис Соосэ Их сургуулийн Соёл-Урлагийн заал 9 сарын 26-ны өдөр
- Багахангай дүүрэг – Соёлын ордон, Иргэний танхим 9 сарын 27-ны өдөр
- Баянгол дүүрэг – Тамгын газрын хурлын танхим9 сарын 29-ны өдөр
Сэтгэгдэл ( 0 )