Нарангаас Орбит хүртэлх замын ажил 50 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 23

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангаас Орбит хүртэлх 1.3 км авто замын ажил үргэлжилж байна. Авто замын урт нь 1,3 км, зорчих хэсгийн өргөн нь 7 м, хоёр талаараа 1,5 м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК  шалгарсан бөгөөд 2017 оны зургадугаар  сарын  27-ноос 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр 1 407 971 748 төгрөгийн гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top