Хөвсгөл аймгийнхан шинэ арсландаа гурван өрөө байр бэлэглэжээ

Админ | Zindaa.mn
2017 оны 09 сарын 23

 Ардын хувьсгалын 96 жилийн ойн их үндэсний  баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Ц.Содномдорж түрүүлж Хөвсгөл нутгаас 10 жилийн дараа дахин арслан төрсөн билээ. Монгол Улсын арслан Ц.Содномдоржийн цолны мялаалга өнгөрсөн 7 сард түүний төрсөн нутаг Тосонцэнгэл суманд болсон бол өчигдөр Улаанбаатар хотод болж  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Цэлмэг" хотхонд байршилтай гурван өрөө байрны түлхүүр, ган тулганы хамт гардуулж өгч баяр хүргэлээ.

Ц.Содномдорж  улсын их баяр наадамд есөн жил зодоглож байгаа бөгөөд энэ жил  есдэх жилдээ ес даван түрүүлжээ. Хоймор нутгийн уугуул Х.Мөнхбаатар одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд улсын наадамд түрүүлж арслан цол хүртэж байжээ. Хөвсгөл нутаг нь олон алдартны өлгий нутаг бөгөөд Цагаан-Үүр сумын Уялган голын 3 аваргаараа алдартай нутаг билээ. Нэг голоос төрсөн аваргууд болох Ж.Цэвээнравдан 1951 онд арав давж түрүүлж байсан бол Д.Дамдин 1956 онд ес давж түрүүлсэн, Ч.Бээжин 1970 онд ес давж тустус түрүүлж байсан түүхтэй ажээ. 

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(50.103.107.182) 2017 оны 09 сарын 23

bokh mori 2 sain unelgeetei eumaa ..oeyun yhaanii unelemj iim baihiig sonsoogyi

0  |  0
Top