Багш нарын нэмүүлэх цалингийн хэмжээ ”ихдэж”, эмч нарынх “яг тохирсон уу”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 24


 Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатын Засгийн газарт эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлэв. Багш нар “Багшийн цалин нэмэгдүүлэх Түр хороо” байгуулж, удаа дараа хэвлэлийн бага хурал хийж, илт идэвхтэй байж,  энэ сарын 21-ний өдөр сануулах ажил хаялтыг  орон даяар зарлалаа. Хөдөө орон нутгийн зарим удирдлага багш нарыг ажил хаялтад оролцуулахгүй, дарамталсан тухай албан бус мэдээлэл гарсан.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон Сануулах ажил хаялтад ерөнхий боловсролын сургуулийн багш нарын  70 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь нь  оролцсон гэж Багш нарын цалин нэмүүлэх Түр хорооноос мэдэгдлээ.

Үүрэг гүйцэтгэгч Засгийн газар болон салбарын яамандаа багш, эмч нараас цалин нэмүүлэхээр хүргүүлсэн мэдэгдлүүд нь эрс тэс, аядуу  зөөлөн гэмээр ялгаатай. Багш нарын мэдэгдэлд :Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 40 мянган ажилтны үндсэн цалингийн доод хэмжээг 2017 оны оны есдүгээр сарын 1-ний өдөрт багтаан 1.600.000 төгрөгт хүргэж нэмэх.

Боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилгоор  2020 онд багшийн цалинг доод тал нь 3500 ам долларт дүйцэх хэмжээнд  нэмүүлэх  гэсэн шаардлага хүргэжээ.  

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгч У.Бямбасүрэн уг албан бичигт "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа болно" гэсэн байна. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газраас багш нарт ийм хариулт өгчээ. Харин БСШУСЯ-наас багш нартаа "Бидэнд энэ асуудлыг бүрэн шийдэх эрх байхгүй” гэсэн утга бүхий хариулт өгч эгдүүг нь хүргэсэн бололтой. Ирэх одлоо хоногт багш нарын ажил хаялт үргэлжилнэ.  Мөн эмч, эрүүл мэндийн салбарын ажилтны  Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Засгийн газар, салбарын яамандаа  цалин  нэмэгдүүлэх тухай шаардлага хүргүүлсэн.

Эрүүл мэндийн салбарын 25 мянга орчим ажилтан 520-620 мянган төгрөгийн цалин авдаг. Тэд цалингаа 2018 оны төсөвт 50 хувиар  нэмүүлэн тусгахыг шаардлагадаа тусгажээ. Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг эмч, эрүүл мэндийн  ажилтнуудын  шаардлагад “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор боллоо” хэмээн хариу өгч, багш нар шиг ажил хаялт зарлах хэмжээнд хүргэсэнгүй бололтой.  Удирдсан сайддаа байна уу, улстөрийн явуулга ард нь бий юу. Эмч нар нь аядуухнаар асуудлаа шийдвэрлүүлэх шатанд хүрч байхад багш нарын  тэмцэл яагаад хурцдаад байна вэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Багш нарын төлөөлөлтэй уулзахад ойлголцохыг хүсэхгүй байсан. 1,6 сая төгрөгийн цалин авмаар байна гэсэн. Монголбанк мөнгө хэвлээд, цалин нэмж болно. Гэхдээ энэ нь эргээд инфляц өсөхөд нөлөөлнө. Та нар нэг талхаа 5000 төгрөг, 40, 50 мянган төгрөгөөр  кг мах авдаг болно. Би хувьдаа багш нарын цаана улс төрийн ямар нэгэн турхиралт  байна гэж харсан. Тэд “Яг одоо өг. Та нарыг хулгай хийдгийг мэднэ” гэх мэтийн зүйл ярьж байна билээ” хэмээжээ. Үнэний ортой ч байж мэднэ. Багш нарын цалин нэмүүлэх тэмцэл хичээл сургууль цугларахаас өмнө эрт эхэлсэн. Эмч ч, багш нар ч, хувийн салбарын ажилтан ч орон сууцны зээлтэй, банкнаас хүүхдийн сургалтын төлбөрийн зээлтэй байгаа. Тэдний араас уул уурхайн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд “өргөн” түмний амьдрал хэцүүднэ. Багш нарын 1,6 сая төгрөгийн цалинг өнөөдрөөс эхэлж ч хамаагүй авах шаардлагын хугацаа давчдаж, 2018 он гарангуут  цалингаа 50 хувиар нэмүүлэхээр болсон эмч нарын  цалингийн  хэмжээ, хугацаа хоёр “яг тохирсон уу”?  

Д.Дорж

эх сурвалж: www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.24.160) 2017 оны 09 сарын 25

Багш нарын цалинг нэмэх нь зөв.Эмч нарын цалинг оновчтой хэсэгт нь нэмэх хэрэгтэй.Эмнэлэгт хэвтэх болход бүх эм тариа шинжилгээ бүгд гаднаас өглөө нэг үзсэн болоод л өнгөрөө энийг хүнд ажил гэхүү

0  |  0
Eserguutsegch(202.9.42.10) 2017 оны 09 сарын 24

Ene bagsh nar arai dendnee!!! Undsen tsaling ni buu nemeerei!!! Nemeh 30%-aa ur chadvariin unelgeegeer uguh heregtei!!! Tsaanaas ni uls turiin zorilgoor turhiraad hulduu bagsh nar tarhia ugaalgaad gar hul ni bolj bgaa yum shig bna lee!!! Zarim bagsh nar durgui l bna lee sh dee olnii jishigeer l dagaad yavj bgaa yum bna lee!!! Uursdiin ur chadvaraa nemegduulj, yos zuitei btsgaa

0  |  0
зочин(103.229.121.24) 2017 оны 09 сарын 24

Багш нар сурлагын чанарт анхаараач ээ.энэ жилийн ЕБС-ын сурагчдын шалгалтын оноо дүн харахад маш хангалтгүй байсан. Наад зах нь гоё бичхээ байг гэхэд нэг бүтэн өгүүлбэр зөв бичих хүн алга харамсалтай байлаа.

0  |  0
сурагч(43.250.126.130) 2017 оны 09 сарын 24

Цаана хэн нэг нь турхирч байна.1,6 сая гэдэг чинь аоай биш ээ засаг төр нь ямар байгаа билээ. Өрөндөө баригдсан он гараад гадаад өрөө төлөх гэж байна.Цалин нэмүүлнэ гэвэл нэмүүлэх ажилчид зөндөө байна. Хүүхдүүдийн сургууль сургалт юу болж байнаа Зун жагсахгүй яасан

0  |  0
opra(202.9.41.164) 2017 оны 09 сарын 24

эмч нар зэргийн шалгалтанд орж тэнцсэн тохиолдолд эрхээ авч цалингаа нэмүүлэх боломжтой болдог. Тиймээс бүх багш нараас зэргийн шалгалт авах хэрэгтэй. тэнцсэн багш хүсээд бгаа цалингаа авна биз...

0  |  0
дэмжигч(203.29.78.147) 2017 оны 09 сарын 24

Багш нартай харьцахад их хүндрэлтэй хүмүүс байдаг юм. Цалингаа нэмүүлэх шаардлага чинь зөв боловч шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй хэрхэн яаж хэл амаа ололцох асуудлыг хэрхэн тавих гэдгийг мэдэхгүй л дэ. Түмний хүүхдийн өмнө өөрийнхөө үзэл бодлыг тулгасаар байгаад нийгмийн харилцаанд зөв оролцох чадваргүй болчихдог юм шиг байгаа юм. Асуудлаа зөв тавь. одоогийнхоосоо шууд 3 дахин нэмүүлнэ гэдэг ямар ч боломжгүй ш дэ

0  |  0
ӨВӨӨ(202.9.40.140) 2017 оны 09 сарын 24

ОДОО ТЭТГЭВРИЙГ 5 ДАХИН НЭМЭХИЙГ ШААРДАХ БОЛНО...

0  |  0
Attestatchilaar nem(108.218.234.108) 2017 оны 09 сарын 24

Attestatchilal yavuulaad chadvartaid ni 3 saya ugsun ch yahav, harin 1 saya-s doosh unelegdsen ”Emch”, ”Bagsh” ner zuusen chadvarguig ni tsomhtgo, tegehgui bol huuhdiin ireedui, hunii ami nasiig alaad duuslaa.

0  |  0
бсүх(202.70.46.215) 2017 оны 09 сарын 24

эмнэлгийн ажилчидын цалинг 50% нэмэгдүүлэх биш бодитоор сувилагч асрагчдын цалинг 1-1.2сая эмч нарын цалинг 1000 доллартай тэнцүүлэх хэрэгтэй бид гадаадын эмч нарын цалин 7.5-20.000 долларын хэмжээнд хүргэ гээгүй ганцхан иянгатай дүйцүүлж олгохыг шаардаж бна

0  |  0
Zochin(91.178.44.175) 2017 оны 09 сарын 24

Za 3500dollar arzi dendenee kkkk europad ch bagsh nar iim tsalin awdaggui, ehleed huuhduudiin bolovsrold anhaarch iim sistem tohirohgui baina gej ajilaa hayach tegeed daraa ni tsalingaa nemuul, emch bar ch adil

0  |  0
Top