Багш нараа байраар хангажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын удирдлагууд ЕБ-ийн сургуулийн багш нарыг хүүгүй зээлээр, урьдчилгаагүй төлбөргүйгээр байртай болох шийдвэрийг гаргажээ. Боловсролын байгууллагын ажилчдынхаа амьдрал ахуйд нэмэр болох зорилгоор шат дараатай ажлуудыг авч хэрэгжүүлж байгаагийн нэг тэр аж.
 
 Энэ удаад, удахгүй болох багш нарын өдрийг угтан дөрвөн хүнд “Сэлэнгэ-25” орон сууцнаас таван жилийн хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, сар бүр тогтмол зээл төлөх журмаар шинэ байр олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн хоёр багшид байрны түлхүүрийг нь гардуулан өгчээ. “Сэлэнгэ-25” орон сууц нь Сэлэнгэ аймгийн удирдлагуудаас санаачлан орон нутгийн барилгын компаниудынхаа үйл ажиллагааг дэмжиж, аймагтаа үйлдвэрлэсэн дотоодын бүтээгдэхүүнээр сумдыг төвлөрсөн нийтийн байртай болгох зорилгоор баригдаж байгаа байр юм. Одоогоор тус барилга нь Цагааннуур, Ерөө, Шаамар, Баянгол зэрэг сумдад баригдаад байгаа юм.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top