Хөвсгөлийн нутаг дэвсгэр түймрийн нэн аюултай түвшинд хүрчээ

Админ | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн үед хур тунадас бага орсоны улмаас ихэнх нутаг дэвсгэрт хуурайшилттай түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай түвшинд байна гэдгийг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон хур тунадасны улмаас Улаан-Уул, Тосонцэнгэл, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Рашаант сумын нутаг дэвсгэрт түймрийн аюул бага зэрэг түвшинд хүрч бусад сумууд хуурайшилттай хэвээр байгаа ажээ.
 
 Тус аймгийн нутаг дэвсгэрт есөн сар гарсаар Цэцэрлэг суманд ой хээрийн томоохон түймэрч гарч, одоо хүртэл орон нутгийн иргэд хянаж байгаа гэнэ. Тус түймэр газар доогуур нэлээн ассан учраас салхи шуургатай үед дахин гарч магадгүй байгаа учраас орон нутгийн иргэд тогтмол манаж байгаа ажээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top