Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний салбарт аль хэдийн өөрийн орон зайгаа бий болгосон компани бол "Wonderful life" юм. Тус компанийн гоо сайхны бүтээгдэхүүн нь үргэлж шинэчлэгдэн, хэрэглэгчдээ татаж, дээд зэргийн үйлчилгээг үзүүлж байдаг. Энэ талаараа ч олон улсад худалдаалагдаж, борлуулалтаараа тэргүүлдэг юм. Тэгвэл тус компанийн бүтээгдэхүүн Монголд аль хэдийн худалдаалагдаж эхлэн, өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж чадсан байна. "Wonderful life" компанийн ерөнхийлөгч Park In-cheon-ий ярилцлагыг хүлээн авна уу.
- Танай компани олон төрлийн бүтээгдэхүүнийг хамгийн сүүлийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэдэг гэсэн. Гол онцлох бүтээгдэхүүн гэвэл?
- Манайх арьс арчилгааны дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Онцлох бүтээгдэхүүн гэвэл BeneMont буюу 28 өдрийн ampoule юм. 28 ширхэг нь нэг курс болдог. Өдөрт нэг ampoule хэрэглэнэ. Хүний арьсны нөхөн сэргэлт 28 хоног байдаг ба 28 хоноод биеэс хорт бодис гадагшилдаг. Тиймээс энэхүү бүтээгдэхүүн хүний мөчлөгт бүрэн тохирсон болохоор илүү хурдан үр дүнгээ өгдөг. Савлагааны хувьд хоёр граммаар савлагдсан болохоор хүзүү нүүрэндээ түрхэхэд элбэг хүрэлцэнэ. Энэхүү бүтээгдэхүүнд хамгийн жижиг молекулаас буюу макросистемийг мянга дахин багасгасантай тэнцэх нана технологиор гаргаж авсан пэпдаят уураг орсон. Энэ нь хүний арьсанд шууд нэвтэрч гүн шингэх боломжийг үүсгэдэг. Дэлхийд пэпдаят уургийн 160 төрөл байдаг. Үүнээс гоо сайхны бүтээгдэхүүнд ордог 25 төрөл бий. Бидний мэдэх гоо сайхны томоохон брэндүүд тус уургийг бүтээгдэхүүндээ түлхүү оруулж өгсөн байдаг. Тэдгээр брэндүүдийн бүтээгдэхүүнд хамгийн ихдээ 2-3 төрлийн пэпдаят уураг ордог. Харин манай бүтээгдэхүүнд 6 төрлийн пэпдаят уураг илүү их агууламжтайгаар орсон. Ойролцоогоор “BeneMont ampoule” бүтээгдэхүүнд 500 пэпдаят уураг агуулагдсан. Тиймээс манай компанийн бүтээгдэхүүн бусад компанийн бүтээгдэхүүнийг бодвол илүү сайн чанартай гэдгийг бардам хэлнэ.
- Дээрх бүтээгдэхүүнийг аль ч хүйсийн хүн хэрэглэж болох уу. Мөн бүтээгдэхүүнээ хэрхэн баталгаажуулсан бэ?
- Солонгосын мэргэжлийн хяналтыг газар гэж бий. Тус газарт манай бүх бүтээгдэхүүн шинжилгээнд ороод маш сайн бүтээгдэхүүн гэдэг нь батлагдсан. “BeneMont ampoule” бүтээгдэхүүний үндсэн зорилго нь арьсыг цайруулж, үрчлээ арилган, чийгшүүлж, чангалж өгнө. Мөн энэ бүтээгдэхүүнд 11 төрлийн ургамлын гаралтай үүдэл эс орсон юм. Тухайлбал, зуу наст, хүн орхоодой гэх мэт. Мөн 99,9 сорьцтой цэвэр алт хүртэл бүтээгдэхүүний найрлагад орсон. Энэ алт нь металл алт биш ,идэж болдог алт гэдгээрээ онцлог. Алт нь хүний бодисын солилцоог сайжруулж, биен дэх хүнд металл, хорт бодисыг гадагшлуулдаг. Би өөрийн гараар бүтээгдэхүүнээ бүтээхдээ эмэгтэй, эрэгтэй, харшилтай, төрөл бүрийн арьстай хүмүүст тохируулан хийх гэж маш их судалгаа шинжилгээ хийсэн. Энэхүү бүтээгдэхүүн нь энэ оны гуравдугаар сард үйлдвэрээс хэрэглэгчдийн гарт очсон. Өдийг хүртэл гомдолтой байна гэсэн үйлчлүүлэгч нэг ч хандаж байгаагүй. Гоо сайхны бүтээгдэхүүнийг хүнд бэлэглэх гэхэд ямар арьстайг нь мэдэхгүй байх тохиолдол олон. Тэгвэл энэ бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсан зориулагдсан. Америкийн “EWJ” гэсэн бүтээгдэхүүний хортой эсэхийг баталгаажуулсан сайт байдаг. Тус сайтад бүх төрлийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байдаг юм. Хүсвэл манай бүтээгдэхүүний нэрийг бичээд тус сайтаас хайж болно.
- Хамгийн эрэлттэй нь бүтээгдэхүүн чинь шүршдэг серум гэж сонссон. Анх удаа шүршдэг серум гэж сонсож байна. Тус бүтээгдэхүүний онцлог нь юу вэ?
- Энэхүү бүтээгдэхүүнийг би өөрөө үйлдвэрлэх хөрөнгөгүйн улмаас өөр компанид зохион бүтээж өгч байсан. Миний хамгийн анхны бүтээгдэхүүн гэж хэлж болно. Тухайн үед шүршдэг серум гурван сая ширхэг үйлдвэрлэгдэж, гадаадад болон дотооддоо маш сайн борлуулалттай байсан. Одоо ч гэсэн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд ордог. Энэ бүтээгдэхүүнд ч гэсэн зургаан төрлийн уураг, ургамлын гаралтай үүдэл эс орсон юм. Оройн цагаар арьс хуурайшихад түрхэж хэрэглэнэ. Бүтээгдэхүүний үйлчилгээ нь нүүрийг V хэлбэрт оруулж, үрчлээг арилгаж, чийгшүүлж, цайруулна. Хүний арьс 20 наснаас хойш хөгшрөлийн явцдаа ордог. Солонгост 20-40 насны хүмүүс түлхүү хэрэглэдэг. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр нүд, хүзүү, уруул орчмын үрчлээ бүрэн арилна гэдгийг баттай хэлж чадна. Эхний долоо хоног хэрэглэхэд л өнгөц үрчлээ бүрэн арилдгаараа онцлог. Мөн “нэмэх хасах” аппаратыг Монголд оруулж ирсэн. Энэхүү бүтээгдэхүүнийг аппараттай нь хамт хэрэглэхэд илүү хурдан хугацаанд үр дүн өгнө.
- Ямар аппарат вэ. Үйлчилгээг нь дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
- Энэхүү аппарат нэмэх хасах цэнэгээр ажилладаг долгионы аппарат юм. Үйлчилгээ маш сайн болохоор өртөг өндөртэй. Төхөөрөмжийн цахилгаан долгио нь арьсны гүнд нэвтэрч орсноор эсийг идэвхжүүлж, хөдөлгөөнд оруулдаг. Ингэснээр арьс маш хурдан сэргэж, өнгөлөг толигор болгоно.
- Олон шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байгаа юм шиг байна. Тухайлбал, P+4 үйлчилгээтэй нарны тос гэж анх удаа сонсож байна ?
- Манай нарны тос нь гурван давхар үйлчилгээтэй. Үндсэн үйлчилгээ нь цайруулж, үрчлээг арилгана, хэт ягаан туяанаас хамгаална. Зарим нарны тос хэт хуурайшуулдаг бол манай бүтээгдэхүүн нь чийгшлийг өгнө. Ихэвчлэн гадуур худалдаалагдаж байгаа нарны тос нь +3 байдаг. Харин манай +4 үйлчилгээтэй нарны тос нь нарнаас 16 дахин хамгаална гэсэн үг. Солонгосын хуулинд өөрчлөлт орсноор +4 үйлчилгээтэй нарны тосыг үйлдвэрлэж болох болсон юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Солонгос Улсад нээлтээ хийсэн даруйдаа Монголд орж ирээд байна.
- Танай танилцуулгыг уншиж байхад нэмэлт тэжээл гэж байсан. Энэ нь ямар бүтээгдэхүүн бэ?
- Хүхэр, акулын мөгөөрсний хайрс, магни гэх мэт хүний биед хэрэгтэй бодисыг оруулсан хүнсний нэмэлт тэжээл юм. Энэхүү бүтээгдэхүүний гол найрлагад Канадад ургадаг модноос гаргаж авдаг ургамлын гаралтай хүхэр орсон. Хүхэр нь хүний биед нэн шаардлагатай үеийн шингэнд чухал нөлөөтэй байдаг. Тиймээс үе мөч, ясны сийрэгжилттэй хүн хэрэглэхэд тохиромжтой. Мөн биеэс хорт бодисыг гадагшлуулж, дархлааг сайжруулах, ион, төмрийн дутагдлыг нөхнө. Тун удахгүй энэхүү бүтээгдэхүүнээ улам сайжруулан хүн орхоодойтой шинэ бүтээгдэхүүн гаргаж хэрэглэгчдээ бэлэг барихаар төлөвлөж байна.
- Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон бүтээгдэхүүн бий юу?
- Манай бүтээгдэхүүнийг ямар ч уур амьсгалтай газар хэрэглэж болно. Тухайлбал, арьсны бохирдлыг гүн цэвэрлэх нүүр цэвэрлэгчийг танилцуулъя. Ихэвчлэн гель, тосон хэлбэрийн нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнүүд байдаг. Харин манай нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн нь хуурай нунтаг хэлбэртэй. Энэхүү нүүр цэвэрлэгчийн гол орцыг Папаяа модны үрээс гаргаж авсан. Нүүр цэвэрлэгч маань хуурай нунтаг хэлбэртэй харагдах боловч дотроо үрлэн юм. Энэхүү үрлэн хэлбэрийг арьсан дээрээ үрж өгснөөр арьсны гүн рүү нэвтэрч, бохирдлыг цэвэрлэж, арьсыг гуужуулдаг. Хүний арьсанд ашигтай болон ашиггүй бактери гэж байдаг. Нүүрийг буруу арчлах болон савангаар угаахад ашигтай бактерийг устгачихдаг. Тэгвэл манай бүтээгдэхүүн нь зөвхөн ашиггүй бактерийг устгадгаараа онцлог юм. Савангаар угаасны дараа арьс таталдах мэдрэмж төрдөг. Тэгвэл манай бүтээгдэхүүнээр нүүрээ цэвэрлэсний дараа усаар зайлсан юм шиг л мэдрэмж төрнө.
- Гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна эмчилгээний төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн. Ямар бүтээгдэхүүн бэ?
- Манайх мөн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг. Монголд эмчилгээний болон энгийн хэрэглэлүүдийг худалдаалж байгаа. Тус хэрэглэл нь олон давхар болохоор шингэнийг маш сайн шингээдэг. Мөн сарын тэмдгийн үед бактери үүсэх орчин нөхцөл үүсдэг. Харин манай ариун цэврийн хэрэглэл нь биед таагүй байдлыг үүсгэлгүй, бактери үүсгэх орчин нөхцөлийг бүрэн арилгана. Онцлог давуу тал нь нимгэн хэрнээ шингэц сайтай, агаарын солилцоог явуулдаг. Зөвхөн хэрэглэлийн наалт нь л гэхэд 100 хувь байгалийн гаралтай Германы цавуу байдаг. Ариун цэврийн хэрэгслийн хог хаягдал нь байгаль дээр устаж үгүй болох хүртлээ 150-300 жилийг зарцуулдаг. Тиймээс шатааж устгадаг. Ингэх нь агаараар дамжаад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс манай компани 90 хоногийн дотор байгальд устах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр судалж байгаа. Энэ бүтээгдэхүүн маань шинэлэг, байгальд ээлтэй нээлт болж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Ерөнхийдөө манай бүтээгдэхүүнүүд цэвэр ургамлын гаралтай үүдэл эс болон уургаар баялаг учир үйлчилгээ өндөр гэдгийг ам бардам хэлмээр байна. "Wonderful life" компани монголчуудтай илүү ойр дотно байж та бүхний гоо сайхан болон эрүүл мэндийн төлөө хичээн ажиллах болно.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )