Булган аймгийн цагдаагийн газар улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Илрүүлэлт оргодол” арга хэмжээний үеэр ноцтой гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.
Энэ сарын 06-ны өдөр Хутаг-Өндөр сум дахь сум дундын нэгдсэн эмнэлэгт тус сумын 1 дүгээр багт оршин суух Д нь ухаангүй хүргэгдэн очиж хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Тус эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, иргэн А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан болохыг эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Нэргүйбаатар нөхөн илрүүлжээ.
Мөн Булган сумын Зургадугаар багийн нутаг Азаргын даваанд энэ сарын 08-ны өдөр Булган сумын харьяат О гэгч нь бусдад зодуулан ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Э гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож тархинд нь гэмтэл учруулсан болохыг Хутаг-өндөр сум дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Х.Мөнхжаргал, эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Нэргүйбаатар, Ахлах мөрдөгч, ахлах дэслэгч У.Намсрайжав нар илрүүлээд байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Тийм шүү онц ноцтой хэргийг нөхөн илрүүлэх тал дээр манай хууль хяналтын хүмүүс улам сайн ажиллах хэрэгтэй ийм зүйл нилээд бдаг бололтой амжилт. Хэрэг хийсэн хүмүүс ял завшиж болохгүй муу зүйл хийсэн хүн өөрөөсөө хэзээ ч нуугдаж чадахгүй
Ажлын амжилт гарган ажиллаж байгаа Булганы цагдаагийн газрын нэр бүхий ажилтануудад ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе,онц ноцтой хэргүүдийг амжилттай илрүүлдэг байсан ахмад ажилтан дэд хурандаа Л.Дэмбэрэл,ЭХЭС ахлах Д.Шарав,Д.Жамьянданзан нарынхаа замналаар амжилттай ажиллаж байгаа залгамж үеийнхэндээ бүгдэд нь талархаж байна,та нарыг маань Булган хангай ивээж байх болтугай.