Тэдний хайрын түүх 1967 оноос бичигдэж эхэлжээ. Жаран жилийн өмнөх тэр нэг өдөр хосууд өвөөгийнхөө барьсан хашаанд, ээжийнхээ хийж өгсөн хувцасыг өмсөж, авга эгч нь хуримын бялууг хийн гэр бүлээрээ аз жаргалтай хуримын гэрч болцгоож байв. Гэвч тухайн үед хуримын нэг ч зураг даруулаагүй байна. Энэ нандин дурсамж зөвхөн тэдний сэтгэлд л үлджээ. Тиймээс 9 хүүхэд, 16 ач зээ, 4 гучдаа сайхан дурсамж үлдээхийн тулд мөн хожим дурсах зурагтай болохоор хуримынхаа 60 жилийн ойд зориулж дахин хуримаа хийж, яг л залуу хосууд шиг зургаа татуулжээ.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )