Маргааш буюу баасан гарагт Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг болох юм байна. Тодруулбал, “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан зохион байгуулж буй тус өдөрлөгийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн эмч нар ирж зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгөх ажээ.
Өдөрлөгийг ЭМЯ, Улсын III төв эмнэлэг, ХААН сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран зохион байгуулж байна.
Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины цус харвалтын 62%, зүрхний цусан хангамж хомстох өвчний 49%-ийг цусны даралт ихсэлт үүсгэдэг бол цагаасаа эрт, зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлжээ.
А.Уян
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
ZURH SETGEL