Харумафужи Бямбадоржийн гэрлэлтийн тухай

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 29

Намрын башёгийн сүүлчийн өдөр 33 настай, ёкозуна Харумафужи Бямбадорж дараалсан ялалт байгуулж 9 дэх удаагаа эзэн хааны цомыг гардсан билээ. Аваргын ялалтад гэргий М.Баттуулын гүйцэтгэсэн хувь нэмэр багагүй. Сумогийн дүрмийн дагуу бол найз охиноо багшдаа танилцуулж зөвшөөрөл авдаг байна. Энэхүү дурмийн дагуу  Д.Бямбадорж  2010 оны тавдугаар сард найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авчээ. Улмаар тус оны есдүгээр сард сүй тавьж буй талаараа хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн байна. Харумафүжиг бусад сумочдын адилаар япон бүсгүйтэй гэрлэчих вий гэх хармын сэтгэлээр Монголчууд бодож байсан нь нууц биш. Гэвч тэрбээр 2011 онд монгол бүсгүйтэй гэрлэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Харумафужи Бямбадоржийг Монгол эмэгтэйтэй гэрлэсэн гол учир нь аавынх захиас байсан гэдэг. Тэрбээр хуримынхаа үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Аав минь миний хүү монгол охинтой гэр бүл болоорой гэж захисан. Захиасыг биелүүллээ" хэмээжээ. Түүний эхнэр М.Баттуул Японы Иватэгийн их сургуулийг төгссөн байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.241) 2017 оны 09 сарын 30

Амжилт хүсье. Аваргынхаа гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Түшигтэй, тулгатай байж бие биенийгээ хүндэлж амьдраарай

0  |  0
zochin(182.160.5.202) 2017 оны 09 сарын 29

Aav zakhiagui bol japan ekhner avch medekh baij ee.kkkkk

0  |  0
zochin(24.1.124.58) 2017 оны 09 сарын 29

estoi nud duuren xuuxen baina daa aztai yum

0  |  0
Abba(217.172.229.74) 2017 оны 09 сарын 29

Mongol deelee omsoh

0  |  0
UUGII(202.179.26.127) 2017 оны 09 сарын 29

Маш сайхан хосууд.... Амжилт хүсье...

0  |  0
Top