Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлыг Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан боловч 15799 өрхийн мэдээлэл зөрүүтэй байгаан улмаас өрхийн оноог бодох боломжгүй болжээ. Тус аймгийн хэмжээнд 37969 өрх байдаг бөгөөд 28569 өрх хамрагдсан байна.
Судалгаанд хамрагдсан өрхүүдийн судалгааг бусад албан ёсны сангуудтай тулган шалгаж үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, малын тоо зөрсөн, автомашинтай, орон сууцтай зэрэг мэдээллүүд гарч ирж зөрсөн учраас ирэх сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт судалгааны баталгаажуулалтын ажлыг хийж байна. Иргэд өөрийн биеэр ирж мэдээллээ дахин тулгаж байна. Бүрдүүлсэн өрхийн мэдээлэлд үндэслэн өрх тус бүрээр өрхийн оноог бодож, амьжиргааны түвшнээр эрэмбэлэн нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрх иргэнийг сонгох ажээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )