Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэд, төрийн албан хаагчид хамтран ахмад буурлууддаа зориулан “Ахмадын өргөө” байгуулж, ашиглалтад орууллаа. Ард иргэдийнхээ хандиваар босгож, сумын ЗДТГ, төсөвт байгууллагуудын албан хаагчид өөрсдийн хүчээр барьж байгуулсан тус өргөөний нээлтэнд сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, ахмадууд, иргэдийн төлөөлөл оролцож, төрөөс төсөв авалгүйгээр бүтээн байгуулалт өрнүүлж чадсандаа баяртай байгаагаа дор бүрнээ илэрхийлсэн байна.
Мөн аймгийн ХХҮГ-н удирдлага, мэргэжилтнүүд нээлтийн арга хэмжэнд оролцож, "Ахмад настны хууль" -ийн дагуу харъяалалгүй ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн 360 гаруй ахмадад бэлэг гардууллаа.
“Ахмадын өргөө” нь Соёлын танхим, амралтын өрөө, цайны газар, зочид буудал бүхий 8х20 метр кв талбайтай бөгөөд сумын ахмадууд цуглаж уулзах, ярьж хөөрөх, хурал цуглаан хийхэд зориулагджээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )