"Хулгайч нохой шиг"
Ачилтын компанийнхан чирэгчээр машин аваад давхиж явахыг харсан танил минь “Хулгайч нохой шиг” гэж дуу алдсансан. Өөнтөглөж харсан хүнд тийм байх. Зөвшөөрөлгүй газарт зогсоосон машиныг ачиж эхлэх үед зөрчил, гомдол маш их байсан. Машин дотор хүүхэд байхад ачсан, зогсоол дээрээс ачдаг гэх гомдол тасардаггүй байв. Цагдаагийн эргүүлийн машиныг ч ачсан тохиолдол бий. Байшингийн булан тохойд тугдайж, нуугдаад суучихсан ачилтын компанийн ажилтнуудтай тааралдаж л байлаа. Машин ачихаар отож байгаа нь тэр. Одоо байдал өөрчлөгдсөн.
Цагдаагийн дуудлага, зөвшөөрлөөр машиныг ачихаар журамласан. Гэвч зөрчигдсөөр. Ачилтын компани дээр ачуулсан машинаа авахаар очсон иргэд “Цагдаагийн хуудас”-тайгаар ачуулсан эсэхээ асууж мэдэхгүй тохиолдол гардаг ажээ. Машинаа 60 мянган төгрөг төлөөд авч л байвал цагдаагийн бичигтэй эсэх нь хамаагүй гэж боддог бололтой. Энэ нь өмнө ачилтын эрх бүхий компанийн ажилтнууд дүрэм зөрчиж зам, талбайд тавьсан машинуудыг дур мэдэн ачиж, журамладаг байсантай холбоотой бололтой. Гэвч шинэ журмаар ачилтын компаниудын дураараа авирлахыг хязгаарласан.
Хууль зүйн яам, Замын цагдаагийн алба, холбогдох байгууллагууд Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журмыг 2015 онд шинэчлэн баталсан. Энэ журамд шинэлэг зүйлс бий. Ачилтын компанийнхан “ Зөвхөн цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэр, дуудлагаар ачилтын компанийнхан ирж, ачиж, шилжүүлж, түр саатуулна. Тээврийн хэрэгслийг 10 километрээс хол зайд зөөж, шилжүүлэхгүй байхаар заасан гэх мэт. Хотын нэг захаас нөгөө зах руу өмнөх үеийнх ачаад одохгүй гэсэн үг. Мөн зөөж, шилжүүлэх шаардлагатай тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг даруй холбогдох газруудад тэмдэглүүлэх, түр саатуулсан тухай мэдээллийг лавлах утсаар авах боломжоор бүрэн хангахаар тусгасан. Энэ нь иргэд машинаа ямар компани, хааш нь ачиж явсныг мэдэж чадахгүй олон газар руу утасдаж, эрэл хайгуул болж, цаг алддаг зэрэг хүндрэл учруулахгүй гэсэнтэй холбоотой.
Цагдаагийн зөвшөөрөлгүй бол ачилтын хөлс төлөхгүй
Иргэн таны машиныг ачилтын компанийнхан ачсан, цагдаагийн зөвшөөрөлтэй бичиггүйгээр ачиж, журмын хашаандаа хийсэн тохиолдолд та төлбөр төлж машинаа авах ёсгүй юм билээ. Тухайн компанийнхан таны машиныг сэвтээж, гэмтээсэн бол таны хохирлыг барагдуулах ёстой. Мөн цагдаагийн зөвшөөрөлгүй учраас 60 мянган төгрөгийг ачилтын хөлсөнд төлөх шаардлага байхгүй гэдгийг Замын цагдаагийн албаны хүн хэлж байна.
Бас нэгэн жишээнээс иш татахад “ETV” телевизийн сурвалжлах багийнхан цагдаагийн зөвшөөрөлгүй машин ачиж байгаа ачилтын компанийнхантай тааралдаж. Сурвалжлагч “Та нар цагдаагийн зөвшөөрөлгүй, шар хуудасгүй машин ачиж байна. Яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд “Цагдаа энэ ард ирж байна. Биднийг ачиж бай. Зөвшөөрлөө очоод өгнө” гэсэн хэмээн хариулав. Сурвалжлагын багийнхан цагдааг хайгаад Соёлын төв өргөөг бүтэн тойроод ирэхэд ачилтын компанийнхан ачих гэж байсан машинаа орхиод арилаад өгч. Яг л “хулгайч нохой шиг”. Энэ мэтээр хэдэн иргэний машиныг цагдаагийн зөвшөөрөлгүй ачиж хохирол учруулдаг бол.
Ачилтын компаниуд татвар төлдөг үү?
Ийм асуултад албан бусаар бол “Үгүй” гэх хариулт гарч байна. Зөвшөөрөлгүй зогсоолд машин тавьсан тохиолдолд ачдаг, соёлтойгоор хэлэхэд ачих, тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг 17 компани бий.
Шинэ журмаар цагдаагийн байгууллага өөрийн харьяанд тээврийн хэрэгсэл зөөж шилжүулэх тусгай зориулалтын чирэгч, ачигч автомашин, түр саатуулах байр ажиллуулж болно гэж заасан. Үүний дагуу ачиж тээвэрлэх зориулалт бүхий 12 машин байдаг байгаа аж. Зөөх, шилжүүлэх үйлчилгээнээс олсон орлого улсад орох ёстой. Эдгээр 12 машинаар ачиж, тээвэрлэсэн орлого төсөвт ордог. Харин нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ачилтын үйлчилгээний хувийнгэх тодотголтой 17 компаниас нийслэл, улсын төсөвт орлого ордог тухай бодит мэдээлэл алга. Ачилтын нэг компани өдөрт 20 машин ачихад нэг сая 200 мянган төгрөг тухайн компанийн захирлын халаасанд орж байна гэсэн үг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал торгуулийн үнийг тогтоосон байдаг. Журмаараа зөөж, шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар бэлэн бус торгуулийн хуудас хүргүүлж, төлбөрийг барагдуулахаар заасан. Өмнө нь ачилтын компанийн ажилтнуудад жолооч нар бэлэн мөнгө тушааж, тээврийн хэрэгслээ авдаг байсныг өөрчилсөн нь энэ ажээ.
Ачилтын компаниуд зөвхөн цагдаагийн дуудлага, зөвшөөрлөөр бүх машиныг ачиж байна уу. Ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний орлогоосоо улс, нийслэлийн төсөвт татвар, хураамж төлж байна уу. Энэ бүхнийг хэн гэдэг албан тушаалтан, төрийн ямар байгууллага хариуцаж, хяналт тавих вэ? гэсэн асуултууд хариулт нэхэж байна. Ачилтын компаниудад дахиад эмх журам хэрэгтэй юу?
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 22 )
Хотын дотор зам дээр түгжигдсэн зогсоолгүй тойрч давхиад хамаг цаг мөнгөө барах ,хоорондоо хэрэлдэж бүр гар зөрүүлэх нь энүүхэнд,Тэгвэл үүний гол буруутан бол Хотыг дампууруулсан А,Энхболтонгуудын хар гай,Угнь тэдний нармайг нээвэл зохилтой,Уучлаарай таныг хүн зод гэсэн үг биш,Тэднийг замаасаа зайлуулах хэрэгтэй,
Үнэхээр шуурхай үйлчилэе гэвэл цагдаа хэрэг алга журам нь тодорхой байх хэрэгтэй,Би нэгэн удаа машин ачуулахаар дуудаад 4 цагдаа дамжаад бараагүй,Ачидаг машин нь байсан зөвшөөрөл өгдөг цагдаа нь олдоогүй,Шийдвэр амьдрал хоёр байнга зөрчилдөж байдгийн жишээ энэ,машин ачих ажил анх гарахдааъмаш шуурхай байсан,Одоо хүнд сурталын сонгодог жишээ боллоо,Тэгээд ч машин нь их цөөрч цагдаа нь хүрэлцэхгүй болохоор юу болох нь ойлгомжтой,Ачиж байгаа хүмүүс хариуцлагаа бүрэн үүрч цагдаа чөлөөлөе,
Ачилтыг эсэргүүцэх зүйл алга. Харин дур мэдэн ачаад компаний захирлын зөвшөөрлөөр гаргана, таны оноог хасуулаагүй нь их юм гэж даапаалах, компаний мэдээнд туссан гэж 60000 төгрөг нэхдэг байдал нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг. Мөн 60000төгрөг авахдаа хууль бус төлбөрийн баримт ашиглаж байгааг шалгах ёстой. Иймээс л иргэд бухимдаад байгаа юм.
Эсэргүүцэгчид бол дүрэм зөрчиж,бусдад гай бологчид.Цагдаатай цагдаагүй ачих хэрэгтэй.Өнөөдөр хаана байна тэр олон цагдаа????. 10-р хороололын шинэ зам дээр нэг эгнээг цувуулаад тавьсан машинуудыг ачиж цэвэрлэх,6-р бичил хороололын арк дор мөн тависаныг гм-р биднийг бухимдуулсан олон бөглөөснүүд/бөөснүүд/-ыг цэвэрлэж өгөхыг ЗЦА болон БГД-ын ЗЦхэлтэс,Ачилтын компаниудаас хүсеэ.
ДААТГАЛ буюу МАШИН ачих гэгээн цагаан өдрийн ЦЭВЭРХЭН хулгай
уг нь машин ачих хэрэггүй буруу газар зогссон байвал зургийг нь аваад шууд торгуулийн хуудас бичихэд л болно. Амархан шийдэл... Гэтэл хувийн компани буюу эрх мэдэлтнүүдийн компаниуд ХУУЛЬ бус МӨНГӨ олох арга. Татвар мэдээлэхгүй ийм ГОЁ бизнесээс хэн ТАТГАЛЗАХ вэ..
Хууль ярьсан хулгайч нар шиг санагдсан
Цагдаагийн бичиг дээр нэр нь гаргагдахгүй утасны дугаар нь ч байхгүй, бас цонхон дээр нь бичгээ пялайтал наана тэр нь арилахгүй...
Ачилтынхан цагдаатайгаа нийлж хулгайч шиг ачдаг нь үнэншдээ.Жолоочийг зогсоол хайж ядаад нэг газар зогсоод буугаад явахыг нь отож байгаад хажуу дэлгүүр лү мөнгө задлуулаал гараад ирэх хооронд ачаад явдаг.Хаашаа ачсан нь мэдэгдэхгүй,цагдааг нь хайгаад олдохгүй, 60 000 ыг бол хэдхэн минутанд олчихож байгаам.Амьдралаас тасарцан журамтай.2 хон км газар 60 000, Утсаар нь мэдэгддэггүй, нөт баримт өгдөггүй л юм байналээдэг.Зогсоолынхоо асуудлыг сайн шийдэх хэрэгтэй.Түр зуурын юман дээр Уучлаарай түр зогсов гэж бичсэн машинуудыг бас утсаар нь мэдэгдээд гялс холдуул гэчихдэг байвал уг нь зүгээр юмсан.
Зөвшөөрөлгүй газар, тэр бүү хэл хүний зам дээр хүртэл машинаа тавиад орхидог. Тийм машинуудыг заавал цагдаагийн зөвшөөрөл авна гэж хүнд суртал гаргалгүйгээр шууд ачиж байх нь зүйтэй. Ер нь УБ-д алхаж гишгэх газар олдохоо больсон шүү дээ. Баахан ямбий машинаар машины зам ч, хүний зам ч дүүрсэн. Ер нь замын хөдөлгөөний дүрэм гэж холион бантан. Монголыг нь монголоор нь алуулж тоог нь цөөрүүлэх гэсэн алсын бодлогоор зохиосон мэт харагддаг.
Машинаа ачуулчихаад ачдаг компаниудыг муу хэлж байхаар хотын захиргаа болон төлөвлөтийн газар луу гомдолоо гаргацгаагаачээ. Үнэхээр түр зогсохыг хориглосон газар машинаа эзэнгүй орхиод машинаа ачуулсан бол жолоочийн буруу шүү дээ. Машины зогсоол барьж өг гэж хотын захиргаанд өргөдөо гомдолгөрөж шаардлага хүргүүлэх хэрэгэтй шүү дээ...
achiltiin kampanuudiig zorgooroo avirlasan shaardlaggui gazariig HAAJ zogsoo jinhen hulgi ch nohoi BALAGT batuuliin hisen ajil
ЦАГДААГИЙН ЗӨВШӨӨРЛӨӨ ОЛНООР НЬ ХЭВЛЭЭД, ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛААД, КАРМАЛЧИХСАН ЯВДАГ ШҮҮ ДЭЭ. ТЭГЖ БОЛОХ УУ?
хуулиа зорчсон этгээдийн талд дандаа орж хаацайлж байхаа болиоч. хулгайч гэхээр л дандаа ОК гэж дэмжиж байх юм.
Энэ ачитын компани биш төрийн байгууллагын машин байна. Эх сурвалжаа зөв олж тавь. Та нар л харин бичих юм олдохгүй отож зогсож дарсан юм шиг ээ
Буруу газар тавьсан машиныг ачих нь зөв ш дээ. Жолооч нар өөрсдөө хууль дүрмээ дагахгүй зөвхөн амин хувиа хичээж би лболж байвал бусад нь ямар хамаа байна гэж замын хөдөлгөөнд саад учруулчихаад ажлаа хийж яваа хүмүүсийг хулгайч нохой гэж дуудна гэсэн юу гэсэн үг вэ. Энд муулж бгаа хүмүүс дүрэм зөрчдөг хотын соелыг мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй бгаа хүмүүс байх гэж ойлгож бна. та нар гадаадад бвал хуулий нь маш сайн дагадаг биз дээ. харин эх орондоо болохоор гахай нохой шиг авирлачаад ажлаа хийж бгаа хүмүүсийг битгий муулж бай. Монгол улсын хууль дүрэм таалагдахгүй байвал эх орноос минь зайл.
Маанаг гарууд аа. Та биднийг бөглөрүүлэхгүй тайван зорчиг л гэж буруу байрлуулсан машинуудыг л ачаад байгаа юм ш тээ. Үнэхээр л тэнэг мулгуу хүмүүс шүү!
Зуун айл дээрнэг удаа машинаа ачуулхад хажууд нь нэг цагдаа бололтой гамин царайтай юм зогсчихсон наадхаасаа их мөнгө ав гээд байж байсан,машины дугаар нь 11-59 , тэгээд дугуйнд цагираг хийсний төлөө 60 000 төг төлөөд салж билээ....Арай бага торгож болохгүй юу гээд ядаад хаясан.... Үнэн мулгуу, луйварчин, дуффф
ehleed tsagdaagiin baliar darga nariig soliod daraa ni ene achihiig tur avsan ni deer
ярихаас цаашгүй тэнэг сурвалжлагчид
tsagdaatai niilj hulgai hiij bga shdee