Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 01

Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг хийж байна. Ажлын хүрээнд хүрээнд Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх  авто замын хөдөлгөөнийг өчигдөр 23.00 цагаас энэ сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн  хучилт хийх юм. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус 3,6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байна гэж холбогдох газраас мэдээллээ.

 

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top