Хойд Солонгос өнгөрсөн сард зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийснээс хойш Испани, Мексик, Перу болон Кувейт улс Хойд Солонгосын Элчин сайдыг улс орноосоо хөөгөөд байсан бол Итали улс мөн нэгдлээ.
Италийн Гадаад харилцааны сайд Анжелино Альфано өчигдөр мэдэгдэл хийж "Бид Хойд Солонгосын шинээр томилогдсон Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээж авахгүй. Элчин сайд Итали улсын нутаг дэвсгэрийг ойрын хугацаанд орхин гарах ёстой. Хэрвээ цөмийн болон пуужингийн туршилт хийхээ зогсоохгүй бол Хойд Солонгосыг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлаж ганцаардуулах нь зайлшгүй хэрэг” хэмээн мэдэгдэл хийсэн байна.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )