“Аз”-аа үзэгсэд. Газар өмчлөхөд сугалаагаар, хүүхдээ цэцэрлэгт оруулахад сугалаагаар “аз” үзнэ. Өдгөө гурван саяулаа шахам аз үздэг болсон нь НӨАТ. Гурван сая хүнээс нэг нь 30 удаа азтан болж сондгойроод бусдыгаа атаархуулаад байгаа тухай хэвлэлээр шуугиж, 300 баримт бүртгүүлсэн нь нэг удаа боловч 20 мянган төгрөг хожоогүй тухай гомдол дагалдуулсан. 20 мянгаас эхлээд 100 сая, 200 сая, 400 сая төгрөгийн азтан тодруулна гэж зарласан ч иргэдийн дунд итгэл байдаггүй нь үнэн. Үүнээс улбаалаад “Татварынханд таардаг нь аз, та нарт таардаггүй нь хохь” гэсэн тэнэмэл хэлц үг хүртэл гарсан. Түүний нэг жишээ гэвэл дотроосоо олон удаа азтан болдог гэх мэдээлэл. Үүний хариуд Татварын ерөнхий газрын эх сурвалж “Манай ажилтан хүн 30 удаа азтан болсон нь ор үндэслэлгүй мэдээлэл” гэжээ. “Аз” таараагүй хүмүүс хардах нь зүй биз. Азтан шалгаруулах явцад Сангийн яам, Шударга өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, Сангийн яам, Татварын ерөнхий газраас албаны хүмүүс багтдаг гэсэн тайлбар дагалдуулжээ. Мэдээллийн аюулгүй байдлыг Гааль татвар, санхүүгийн Мэдээлэл технологийн төв хангаж ажилладаг юм байна.
Төлбөрийн баримтаа нэхэж аваарай
Нэгэн үеийг бодоход иргэд дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлээд төлбөрийн баримтаа нэхэж авдаг болсон. Энэ нь зөв гэдгийг албаныхан хэлж байна. Яагаад нэг хүн олон удаа хонжвор хожив гэдгийн хариултыг хаанаас хайх вэ. Ийм нөхцөлийг үйлчлүүлэгч өөрөө бүрдүүлдэг бололтой. Учир нь, таны 1000 хүрэхгүй төгрөгөөр хийсэн худалдаа гээд орхисон төлбөрийн баримтууд хураагдсаар, бүртгэгдсээр дундаас нь хонжвор гардаг аж. Тухайн худалдааны төв, дэлгүүрийн ажилтан таны баримтыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлдэг гэсэн үг. Зарим үйлчилгээний газрынхан элдэв шалтаг шалтгаан хэлдэг. Тоох хэрэггүй, ичих хэрэггүй, та нэх. Танд баримт өгөх үүрэгтэй.
НӨАТ-ын сугалаанд 2016 онд иргэд 86.154 ширхэг төлбөрийн баримтаар оролцож, нийт 3.5 тэрбум төгрөг, 2017 оны эхний есөн сарын байдлаар 79.701 ширхэг төлбөрийн баримтаар 2.9 тэрбум төгрөг хожижээ. Нийт 6.4 тэрбум төгрөг бол улс орон эдийн засгийн хүндрэлтэй үед бага тоо биш. Хамгийн багадаа 20 мянга, дээд тал нь 400 сая төгрөгийн азтан болох учиртай. Чамлахаар чанга атга гэдэг. Сугалааны азтан хэдэн хүн байхыг баталгаажсан төлбөрийн баримтын тооноос шалтгаалан өөр өөр тогтоодог байна. 2017 оны есдүгээр сарын 17-нд болсон сугалааны тохиролд 13 сая төлбөрийн баримтаар 13.181 азтан тодорчээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр Ebarimt.mn цахим системд давхардсан тоогоор 1.2 сая гаруй данс бүртгэлтэй гэдэг нь өрх бүрт нэг данс бий гэсэн үг аж.
НӨАТ төсөвт хамгийн их орлого бүрдүүлдэг татваруудын нэг
2015 онд УИХ-ын хаврын чуулганаар НӨАТ-ын тухай хууль шинэчлэн батлагдсан. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2017оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын хооронд НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт хийгджээ. Иргэдээс талархал хүлээсэн. Сугалаанд аз үзсэнээс нийтээрээ 20 хувийн буцаан олголтоо авах нь шударга, эрх тэгш шийдвэр, хардлага, сэрдлэггүй хуваарилалт юм байна. НӨАТ нь 1998 онд манай улсад нэвтэрсэн ч улсын төсөвт хамгийн их орлого бүрдүүлдэг татваруудын нэг болжээ. 2014 онд гэхэд улсын төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн. 2016 онд 497 мянган иргэн 35.5 тэрбум төгрөгийн НӨАТ-ын 20 хувийн буцаалтыг урамшуулал хэлбэрээр авсан бол 2018 онд урьдчилсан байдлаар 600 гаруй мянган иргэн 40 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авах тооцоо судалгааг холбогдох байгууллагууд хийжээ. Нэгэн сайшаалтай зүйл гэвэл төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелэснийг НӨАТ-ын сугалаа, урамшуулалтай холбон тайлбарладаг хэсэг бий. Үнэн бол сайн жишээ юм.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
tatwarihan uursduu honjwor gdg nereer hulgai hij awjad 30 udaa hojino gj yu bdi ene sard ahial ursdu hojino bz
НӨАТ ГЭЖ ШАЛ ДЭМИЙ ҮНИЙН ӨСӨЛТ ҮҮСГЭЖ БНА ЖИШЭЭ 1000000ТӨГ БАРАА АВЛАА ГЭХЭД НӨАТЫН 10% НЭМЭГДЭЭД 1100000 ТӨГ АВНА ГЭСЭН ҮГ ТА ЖИЛД НИЙТ 2000000САЯЫН ХҮНС ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА АВЛАА ГЭХЭД НАӨТ ОРВОЛ 10%БУЮУ2000000 ТӨГИЙГ НӨАТИЙН ТАТВАРТ ТӨЛНӨ ТАНАЙ ОЙР БАЙХ ДЭЛГҮҮР БАРААГАА БӨӨНИЙ НӨАТ ОРСОН ҮНЭЭР10% НЭМЭГДЭЛТЭЙ АВНА ТАНД ЗАРАХДАА НӨАТЫН 10%НЭМЭГДЭЛ ДЭЭРЭЭ ӨӨРӨӨ НӨАТ ТӨЛӨГЧ БОЛ БАС НӨАТЫН 10% НЭМЭНЭ ТА ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ НИЙТ 20% НЭМЭГДЭЛТЭЙ АВНА УЛС ТАНААС ЦАЛИН ДЭЭРЭЭС ЧИНЬ 10% ТАТВАР АВНА МӨН ХУДАЛДАН АВАЛТ БҮРИЙН ҮНИЙН ДҮНГЭЭС ТАНЬ НӨАТ ГЭЖ 10%АВНА АРАЙЛ ӨНДӨР БНА
20000 tug ch taarahgvi bna azgvi gesen vg vv
“Бяцхан Төгөл” хотхон нь эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, гүний худагтай, 380-д холбогдсон, явган хүний зам талбай модтой. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Холбоо барих утас: 99118457,91190055 FB хуудас: Бяцхан төгөл хотхон
Sigalaagaa bolison ni iluu shudarga yum shuu