Ж.Батзориг: Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооныхон худал, ташаа мэдээлэл тарааж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02


Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Танай холбооноос Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооныхон Үйлдвэрчний эвлэлийг үгүйсгэсэн, хутган үймүүлэх зорилготой мэдээлэл тараалаа гэж мэдэгдсэн. Үүнийг тодруулахгүй юу?

- Багш нарын цалинг нэмэгдүүлэх Түр хорооноос 10 дугаар сарын 28-ны өдөр Багш нарын Онц их хурал хийх гэж байгаатай холбогдуулан зардлыг манай Үйлдвэрчний холбооноос гаргуулах хүсэлт ирүүлсэн. Гүйцэтгэх хороо хуралдаад зардлыг гаргах боломжгүйгээ мэдэгдэж, Багш нарын Онц хуралд оролцох хүсэлтэй байгаагаа  илэрхийлсэн. Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөө, шаардлагатай санхүүжилт жилээр төлөвлөгдөж хийгддэг гэдгийг ч танилцуулсан юм. Гэтэл Багш нарын цалинг нэмэгдүүлэх Түр хорооноос Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоог үгүйсгэсэн, олон нийтийг төөрөгдүүлэх, хутган үймүүлэх зорилготой худал мэдээллийг нийгэмд түгээж байгааг салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохисгүй үйлдэл гэж үзэж байна.

-Олон нийтийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл гэдгийг тодруулаач?

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад гишүүнчлэлийн татвараа битгий төл. Үйлдвэрчний байгууллага тарах ёстой гэсэн өнгө аястай мэдээллүүд хийж байна. Багш нарын төдийгүй соёл, шинжлэх ухааны ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх,нийгмийн халамжийн төлөө дуугардаг байгууллагыг татан буулгах улстөрийн сонирхол цаана нь нуугдаж байгаа юмуу гэсэн хардлага ч бий.    

-Түр хороонд танай Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төлөөлөл бий юу?

-Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хороог багш нар ярилцаад байгуулсан байх. Манайд гишүүнчлэлтэй 2-3 хүн бий.

-Танай байгууллага багш нарын цалин нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа гэж ойлголоо?

-Үйлдвэрчний эвлэл багш нараар зогсохгүй шинжлэх ухаан, соёл, урлагийн ажилтнуудынхаа цалинг ч нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг баримталж, багш нарын шаардлага, тэмцлийг  дэмжиж байгаа.

-Багш нар цалингаа шууд 1.6 сая төгрөгт хүргэ гэдэг нь хэр бодитой шаардлага вэ. Судалсан уу?

-Багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх боломжтой, судлах шаардлага байхгүй. Өнөөгийн нөхцөлд ийм өндөр цалин биш шүү дээ.

-Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-МҮЭХ, салбар ҮЭ-ийн холбооноос хамтын маргааныг хуулийн хүрээнд үүсгэсэн. Улс орны эдийн засаг, улстөрийн нөхцөл байдалтай холбоотойгоор удааширч байна.  Хөдөлмөрийн тухай хуульд заасан хамтын маргааныг шийдвэрлэх журмын дагуу зуучлагчийн шатаар маргаан орохоор явж байгаа.

-Хамтын маргааны эвлэрүүлэн зуучлагчаа сонгосон уу?

-Манай талаас Б.Довдонбалжир гэж туршлагтай хүнийг томилсон. Гурван тал эвлэрүүлэн зуучлагчийг зөвшөөрсөн тохиолдолд хамтын ажиллагааны маргаан үргэлжлэх ёстой.

-Талууд тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд яах вэ?

-Хэлэлцэн тохиролцож чадахгүй бол хугацаагүй ажил хаялт зохион байгуулна. Аравдугаар сарын  сүүлчээр  хугацаагүй ажил хаялтыг хуулийн дагуу ажлын байр, цалин, хөлс алдахгүйгээр зарлах эрх үүснэ. Асуудлыг шийдвэрлэх чухал ч  хэн нэгнийхээ ажил, амьдралыг золиослох, хууль бус зүйлд турхирах эрх хэнд ч байхгүй.

Д.Дорж

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.13) 2017 оны 10 сарын 06

Хувиа хичээсэн хувалзнуудаа гэж энэ багш Нарыг нэрлэвэл зохилтой улс он гараад асар их ор толох ёстой монголд ер нь хэн хунгуй л цалин бага авдаг ганц багш нар ядраад зудрээд бгаа юм уу хаашаа юм яагаад заавал одоо энэ хэцуу уетэй давхцаад ийм их монго тороос нэхээд бгаа юм ороо бид яахав эх орон дампуурлын ирмэгт оччихоод бна эх оронгуй болчихвол та нар хэн юу юм бэ Та нарын энэ тэмцэл цагаа олсонгуй хулээцтэй байцгаа олбороод ухчихгуй л байлгуй

0  |  0
Суканууд юм даа(202.9.41.242) 2017 оны 10 сарын 02

Багш нар их хурлынхаа зардлыг даасангүй гэж ийм увайгүй зан гаргана гэж ийм хог шааруудаар хүүхэддээ хичээл заалгаж байна гэхээр дургүй хүрээд байхын ардчиллын жилүүдийн мөнгөнөөс өөр юм бодохоо больсон хагас дээд боловсролтой өчүүхэн багш нарын эсрэг хүүхдээ доромжлуулсан хавчилт хяхалтад орсон эцэг эхчүүд бидхэрэв багш нарын цалинг нэмэхийн бол ч хатуу аргаар тэмцэнэ. Хагас өдрийн ажилтай 3 сар амардаг тэр хогууд өөрийгөө боловсруулах цаггүй гэж яаж худал чалчиж чадаж байна аа? Багш нэрт сукануудыг бүү давруул төрөө

0  |  0
Batzorigt(103.9.88.210) 2017 оны 10 сарын 02

Batzorigoo Ta bagsh nariin tur horooniikhon ochihod yalaa. Bulkhi zalgichihsan yum shig l gu;diigeed suuj bsan biz dee. Harin Amgalanbaatar l dorvitoy dugarsan shuu dee. Ta nar naad BSHU nii UE ee tatan buulgasan ni deer dee. Chamaig zunduu jil tejeelee. Zugeer l turiin baiguullaguudiig shantajilj ajlaa amjuuldag amisgaa

0  |  0
Top