Засгийн газрыг МАНАН-гаас салгах зам шуударсан. Гэтэл дахан доогуур НИТХ гэдэг байгууллага дампуурч эхэллээ. Монгол Улсын хүн амын бараг тэн хагас нь суудаг Улаанбаатар хотын парламент даргагүй байна. Дарга нь хаачсан гэж үү. Огцорсон. Өөрөө “Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт ялагдсан учраас хариуцлага хүлээж байгаа” гэсэн. Улаанбаатарчууд өөрөөр ойлгодог. Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргээсээ болсон гэдгийг хэлүүлтгүй мэдэж байгаа. НИТХ-ын даргыг сонгох гэж Нийслэлийн МАН-ын бүлэг хоёр дахь удаагаа завсарлага авлаа. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн 17.00 цагт эхний завсарлагын хугацаа дууссан ч амралтын өдрүүд үргэлжилсэн учраас Даваа гарагт хуралдахаар хойшлуулсан.
Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийн хүн дуулддаггүй л гэдэг. Эсрэг, тэсрэг хоёр хүн НИТХ-ын даргад өрсөлдөж байгаа юм билээ. Нэг нь 60 тэрбумын гэх бүлэглэлийн захиалгатай бол нөгөө нь эрч хүчтэй, хийе, бүтээе, НИТХ-ыг шударга, нээлттэй, иргэддээ ойлгомжтой байлгая гэсэн халуун эрмэлзэл гэж харагдсан. Өөрчлөлт шинэчлэлт Засгийн газарт, МАН-ын Удирдах зөвлөлд л хамаатай, НИТХ, Нийслэлийн МАН-д хамаагүй юу. “МАНАН” төрийн толгойгоос сарниж, арилж байна. Нийслэл ч 60 тэрбумын гэх шошгыг хуулж хаях, хийсгэх ёстой. 2020 онд Засгийн газар, УИХ-тай адилхан дүнгээ тавиулна. Яг үнэндээ Засгийн газрыг доргиосон нь хотын хурлын дарга Ц.Сандуй нарын төрийн албыг наймаалцсан 60 тэрбумаас эхлэлтэй. М.Энхболдыг долоон дүүрэгт Ц.Сандуй ялагдуулсан гэж хариуцлага хүлээж байгаа бол Ц.Сандуйг НИТХ-ын даргаас нь “60 тэрбум” нь дэгээдээд унагаачихсан.
Өвөл хаяанд ирлээ. Өвөлжилтийн бэлтгэл юу болов. НИТХ-ын даргын албан тушаалаа өгсөн шиг өгөх хэрэгтэй. Буусан хойноо сандал, ширээнээсээ зүүгдэж, энийг л орондоо суулгамаар байна гэх шиг аяглах нь Ц.Сандуйнтнуудад хэрэгтэй болохоос өвөл, утаа хоёр саахалсаад ирчихсэн Улаанбаатарчуудад ашиг байхгүй. Аар саар шалтаг тоочиж, завсарлага авах нэрийдлээр хоног хожих шалтгаан тодорхой. Улаанбаатарчуудад ажил хийдэг , шийдвэр гаргадаг НИТХ-ын дарга, хотын даргын сайн хамтрагч чухал. Дуусдаггүй завсарлага, суудлаасаа бууж дуусдаггүй дарга гэж байх юм. НИТХ дахь МАН-ын бүлэгт 60 тэрбумын Ц.Сандуйг дэмждэг бүлэглэл байгаа нь нууц биш шүү дээ. Хотын даргын орлогч, зарим дүүргийн Засаг дарга нар гэх мэт. НИТХ-ын даргыг өөр хүнээр сольсон тохиолдолд хотын дарга өөрчлөгдөнө. Хотын шинэ дарга дүүргийн Засаг дарга нараа солино гэсэн айдас хургаад байдаг юм болов уу, Ц.Сандуйг дэмжигчдэд. Албан тушаалдаа хайртай биш Улаанбаатарчуудаа зутраахгүй өвөлжүүлэх сэтгэлтэй удирдлага хэрэгтэй байна. Ц.Сандуйг огцруулахыг дэмжээгүй Төлөөлөгчдийн нэрс, зурагтайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан нь саяхан. АН-ын бүлгийнхэнд бурууг өгөх шаардлага байхгүй. Сөрөг хүчин УИХ дахь бүлгийн ах нарынхаа жишгээр тоглолт л хийнэ. Гэтэл НИТХ-ын даргаа сонгож чадахгүй жендер яриад сууж байх. НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсанаар ирэх долоо хоногийн Даваа гарагийг хүлээхээр боллоо. Жиндүү өвөл болж байхад жендер ярьсаар суух уу, НИТХ-ын Төлөөлөгчид өө.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 9 )
Amarsaihan chin Durwud hvn shvv maluudaa uur halh hvn baihgvi bna uu
malnuud unh.r ajil hiih durgui uls yum a hereldej negnee er emgui muulj hereld.s uurgui yaj ene uls hugjnu ... ur huuhd,n ireegui uruvdultei yumda... zug.r bilen yum husj bdag ihenh uvchtei bolthon tentiitel targalsan ymarch shudraga yum gej bhgui sunthun uls
60 terbumiin nuhuriig 60 nastai avgaigaar solino haha man arai arai hvnii nuutsiin gajuudald orjee huurhii ene emgenel shvv
Malnuud
ЭНЭ 60 ТЭРБУМЫН МАФИЙНХАН ОДОО ЁСТОЙ НҮДЭНД ОРСОН ХОГ ШҮДЭНД ОРСОН МАХ БОЛЖ БАЙНА АА
Ene avgai yamar gaviya baiguulsan hun be bas yamar chadvartai hun be
Зөнөг авгайг болиод өгөөч л гэж бодож байна.
Би юу хийчэх вэ гээд байгаа жүжигчин Амараагаас асуу.