Багш нарын цалинг 16 удаа нэмэгдүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын төдийгүй салбарынхаа ажилтнуудын цалинг нэмүүлэхэд анхаарал хандуулж иржээ. Өдгөө Багш нарын цалинг нэмэгдүүлэх Түр хорооныхонтойгоо үл ойлголцох байдалд хүрсэнийгээ улстөржилттэй холбон тайлбарлаж байлаа, холбооны удирдлагууд. Албаны хэллэгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын, энгийнээр цэцэрлэгийн багш нар, мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин 1995 оноос хэрхэн нэмэгдэж ирсэн бэ гэдэг асуулт сонирхол татав. 1995 оноос эхлэн  багш нарын цалинг нийт 16 удаа нэмэгдүүлжээ.

Анх 1995 онд багш нарын жагсаал болж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын  цалин 10 хувиар нэмэгдэн 36 438 төгрөг,  1999 онд дахин 10 хувиар нэмжээ.  Санхүү эдийн засгийн Сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  хамтарсан тушаалаар 2001 онд цалингийн доод хэмжээг  43700, дээд хэмжээг 55300 төгрөгт хүргэв. Засгийн газрын 2002 оны 195 дугаар тогтоолоор 20 хувь,  2004оны 42 дугаар тогтоол, 2005оны 110 дугаар тогтоолоор  тус бүр 7.5 хувиар  нэмсэнээр багш нарын цалингийн доод хэмжээ 41667 төгрөг, дээд хэмжээ 56937 төгрөгт хүрчээ. Засгийн газрын 2006 оны 12 дугаар тогтоолоор 16.2 хувь, 2007 оны 13 дугаар тогтоолоор 20 хувь, БСШУ-ны Сайдын  2007 оны 308 тоот тушаалаар 39.3 хувь нэмэгдүүлэхэд  цалингийн доод хэмжээ  87271 төгрөг, дээд хэмжээ 143774 төгрөг,  дундаж хэмжээ 115522 төгрөгт хүрсэн байх юм.

Мөн онд Засгийн газрын 237, 351 дугаар тогтоол, 2008 оны 351 дугаар тогтоолоор 28.5 хувиар нэмэгдүүлж,  цалингийн доод хэмжээ  208691төгрөг,  дээд хэмжээ 244865 төгрөг  болсон байна.

Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолоор 31.6 хувь, 2012 оны 78 дугаар тогтоолоор 53 хувь  нэмэгдүүлж цалингийн доод хэмжээг 227397,  дээд хэмжээг 483820,  дундаж хэмжээг 355607 төгрөг болгожээ.  Хамгийн сүүлд Засгийн газрын 2014оны 75 дугаар тогтоолоор  15 хувиар нэмэгдүүлэн  цалингийн доод хэмжээ 535286,  дээд хэмжээ 608457,  дундаж хэмжээ 571871 төгрөг болсон байна. Ийнхүү Засгийн газар 1995-2014 оны хооронд  багш нарын цалинг  16 удаа нэмжээ. Хамгийн олон нь2007 онд дөрвөн удаа нэмсэн байх юм. Эдийн засаг гайгүй байсан гэсэн үг. Зэс, алтны үнэ өндөр, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын өмнөх үе л дээ. 2010, 2012 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувь хүрсэн цаг мөч. Нэмэхээс аргагүй. Бүх төрийн албан хаагчид хамрагдсан.  Харин 2014 оноос хойш багш нарын цалинг нэмж чадаагүй нь эдийн засагтай ч улстөртэй ч холбоотой болов уу. Цалин нэмээгүй дөрөв дэх жилдээ явж байгаа аж. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын үед 30 хувиар нэмэгдүүлэх санал тавьсан ч багш нар хүлээн зөвшөөрөөгүй. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх “Багш, эмч нарын цалинг  боломжтой бол 50 хувь бүү хэл 100 хувиар нэммээр байна. Тийм боломж даанч алга. Арга чарга байвал хэлээрэй. Одоохондоо нэмж чадахгүй шүү” гэсэн байр суурийг шуудхан илэрхийлсэн. ҮЭХ-ны төлөөлөл улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгож байгаа гэсэн зүйл хэлж  л байв.

Багш нарын цалинг нэмэгдүүлэх Түр хороо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хооронд үл ойлголцол гараад байгаа бололтой. Багш нар цалин нэмэгдүүлэхийг Үйлдвэрчний байгууллага дэмжсэнгүй гэдэг бол Үйлдвэрчний эвлэл багш нараар хязгаарлахгүй бүх салбарт цалин нэмэгдүүлэх  ёстой гэсэн байр сууриа илэрхийлдэг.  Энэ сарын  сүүлчээр хийх Багш нарын Онц их хурлын зардлыг Үйлдвэрчний эвлэлээсээ гаргуулах шаардлагыг багш нар тавьж бүтэлтэй хариулт аваагүй ажээ.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.140.120) 2017 оны 10 сарын 03

16 udaa nemlee l gene amidral yaj doroitoj bgaa bil ee jagsaal hiilgej baij nemdiin bish vv jags ajil hay ergvv uls turchid bayjij ard tvmen bool bolj bna

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 03

16 udaa baihdaach yahav dee, bichig useh tailagdaagui hymyys um bichih umaa

0  |  0
Zochin(103.229.122.57) 2017 оны 10 сарын 03

Ene mongolchuud chin luivarchin tur zasagtai bolchixson uls yaj tsalin nemegduulex yum dandaa xudlaa yarij xunii tolgoi erguulex gej oroldono

0  |  0
zochin(202.21.117.26) 2017 оны 10 сарын 03

Tansaglalaa bagasgachih Toroo hariutslagjuulchih tegeheer 100 bid hel huviar nemeh bolomj chin garaad irne

0  |  0
зочин(124.158.113.3) 2017 оны 10 сарын 03

цалингийн ТҮ ситемийг арилгаагүй цагт хэзээч эмч багш нарын цалин нэмэгдэхгүй үүнийг арилгах хэрэгтэй дэ

0  |  0
Top