САЙН МЭДЭЭ: Элсэн тасархайд их бүтээн байгуулалт өрнөх нь ээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайд өнгөрсөн амралтын өдрүүдээр авто замын дагуух үйлчилгээний цогцолборын шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүлжээ. Энэхүү цогцолбор барилга нь 2018-2019 онд ашиглалтад орж, зорчигч, тээвэрчдийн ая тухтай зорчих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юмЗам, тээврийн хөгжлийн яам, “Евро-Ази Бридж” ХХК-тай хамтран энэхүү цогцолборыг байгуулах ажилдаа орж байгаа аж. Эхний ээлжинд улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний 13 цогцолбор барилга байгууламж байгуулах шаардлагатай юм байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд автотээврийн салбарт хэрэгжүүлэх дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгох, аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангах, улс, хот хоорондын тээврийн автобусуудад хурд хэмжигч байршуулж, хөдөлгөөний хурдыг хянах тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэхээс гадна ачаа, тээшийг нэгдсэн зохицуулалтад оруулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Харин зорчигч, тээвэрчдийн хэрэгцээ шаардлагыг хангах үйлчилгээ буюу зоогийн газар, тээврийн хэрэгслийн зогсоол, дэд бүтэц зэрэг асуудал орхигдоод байсныг бодлогоор зохицуулж, шийдвэрлэж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(124.158.107.2) 2017 оны 10 сарын 03

ENE GAZAR INGEED XUWIIN MEDELD OCHLOO DOO XOORXII TCAANA NI BAS L XUJAA NAR BGAADAA

0  |  0
kkkk(124.158.107.2) 2017 оны 10 сарын 03

elsen tasarxai xogiin tasarxai bolgox wii dee

0  |  0
Top