Гар утас малын хулгайчийн ”ажил”-ыг хөнгөвчилдөг гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас малын хулгайтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор малчдыг бүлэг болон хамтран ажиллаж үр дүнд хүрэх арга хэмжээг эрчимжүүлэх тогтоол гаргалаа.
Тус аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг жил бүр нэмэгдсээр байна. Ялангуяа идэшний цаг буюу намрын улиралд илүү их гардаг тул малчид өөрснөө бүлэг болон хамтран ажиллах нь чухал байгааг хэлж байгаа юм.
 
 Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт гар утасны сүлжээ орсон нь хулгайч нарт бас нэгэн боломж олгожээ. Тухайлбал: малчид гэртээ байгаа эсэхийг хоорондоо холбогдон ярьж мэдэх, бүл муутай айлын малыг хулгайлах тохиолдол гарсан байна. Иймээс малчид хоршин бүлэг болж зөвхөн өөрийнхөө малыг бус айл саахалт иргэдийнхээ малыг хамтын хүчээр хамгаалах нь чухал байгаа ажээ. Хамтран ажилласан малчдын бүлгийн ажлыг жил бүр үнэлж дүгнэн үр дүнд хүрч байгаа сайн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлж урамшууллын хөрөнгийг аймгийн төсөвт тусган ажиллах ажээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.226.83.151) 2017 оны 10 сарын 04

suultei suulgui chonon sureg malchidiig doromjilj bna daa.suultei n ch yahav.amitan yum.suulgui uhamsargui choniig agnaj ustgah erhkiig n ugch malchidaa buu alban yosoor ezemshih erhkiig n ugmuur bna.ted hariutslagaa uursduu uhamsarlaj yavag!aldaa gargaj hun hohirooson bol malchin mongol turiin huuli tsaaz huleedeg bolgoy!suulgui chonoo notolj chadval mongol tur hamgaaldag boliy!!!!!!

0  |  0
Top