Санамсаргүй салаавч
Монголын улстөрд салаавч гарч ирсэн түүх саяхных. Анхных нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ нарт өгсөн давхар салаавч. Ш.Сайхансамбуу “Тоглоод тиймэрхүү үйлдэл гаргасан” гэж хээвнэгхэн хариулсан байдаг. Санамсаргүй салаавч л гэдэг. Үнэн эсэхийг мэдэхгүй.
Хоолой сөөсөн үеийн салаавч
Дараагийн тохиолдол нь УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын салаавч. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр тусгайгийн албан хаагчдын өмнөөс салаавч гаргаж баларсан эрхэм. Түүнийгээ “Тухайн үед хоолойны хагалгаанд орсон байсан учраас дуугарч чадахгүй шахам байсан. Аргагүйдээд салаавч” гаргасан гэж тайлбарласан.
Тусгайгийнхны өмнөөс салаавч гаргасны хариуд УИХ-ын гишүүн эрхэм нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэнээр хэрэг өндөрлөв. Хоолой сөөсөн үеийн салаавчны балаг.
Ерөнхийлөгч асны салаавч
Өөрийгөө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээн дуудуулж бичүүлэхийг хувийн сонин, телевиздээ үүрэг болгодог эрхэмтэй хамааралтай. Хувийн гэгддэг МАХН нь АН-тай эвсэн байгуулсан Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайдаараа Сайд нарын гэх эмнэлгийг шорон болгон тохижуулсан нөлөөтэй хүн. Өлсгөлөн зарлаад сүүлдээ эмч, хуулийн байгууллагын ажилтнуудын урдаас салаавч гаргасан. Үүнийгээ өлсгөлөн зарлаад шоконд орсон учраас гэдэг. Сайхан үлгэрлэл биш л дээ.
Өөрийгөө шийтгэсэн салаавч
Энэ үйл явдлын тухай үзэгчид, сонгогчид “Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм билээ” гэлцдэг. Бараг тийм. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон өдгөө Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар нэрлэгдэж буй У.Хүрэлсүхэд тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан салаавч үзүүлэв. Салаавчны адал явдал хэрхэн төгссөнийг хэвлэл мэдээллээр хангалттай гаргасан. Өөрийгөө шийтгэсэн салаавч байв.
Төрийн ордонд өгсөн салаавч
Өдгөө нэгэн яамны дэд сайд хийж буй эрхэм оролцсон нөхдийн төрийн ордон руу гаргасан салаавч. Тэд тухайн үеийн УИХ, Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн үйлдэл нь иргэдээс дэмжлэг аваагүй. Дэмжлэг аваагүй шалтгаан нь салаавчинд л байлаа. Төр баригч эрхмүүдэд хандсан хандлага нь түмний дургүйцлийг хүргэснээр төгсгөл болов. Гэхдээ цагдаагийн байгууллагаас Төрийн ордон руугаа салаавч гаргасан нөхдийг зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан гэж сануулга өгсөн төдий өнгөрөөсөн.
Бухимдсан иргэний салаавч
Төрийн байгууллагын Нээлттэй хаалганы өдрөөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийнхэнд ярилцлага өгч байхад тохиолдов. АТГ-т дуудагдан 800 орчим албан тушаалтныг төрийн өмчит компаниудад томилох боломжтой гэж сэрдэгдсэн тухайгаа ярих дуртай даргад энгийн иргэн яагаад салаавч үзүүлэв. Гаргалгаа энгийн. “Ард түмэн ядарч байна шүү дээ” гэж хэлжээ.
Даварсан салаавч
Отгон салаавчны дуулиан одоо ч тасраагүй байна. Замын цагдаагийн өөдөөс Ц.Баярцогт гэх залуу салаавч гаргаж, хэл амаар доромжилж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдснаас хойш шуугиан дагуулсан. Олон түмний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэв. Ц.Баярцогт цагдаагийн хажууд хэн нэгэн рүү утсаар ярин “Амрыг эрье” хэмээн мэнд мэдэнгээ, танай цагдаа бичлэг хийгээд байна, та ярьдаа” гэж цагдаагийн томоохон албан тушаал бүхий дарга руу ярьсан нь олон хүний эгдүүцлийг хүргэлээ. Салаавч дургүйцлээ илэрхийлэх зохистой үйлдэл үү. Энэ бүхнээс харахад салаавч гаргах нь сайн хариулт биш гэж анзаарагдана.
Д.Дорж
Сэтгэгдэл ( 14 )
2 honogiin ul daahgvi gulugiig al
Улсын арслан батсуурь намсрайжав нарын АРСЛАН САЛААВЧ ха ха ха
МОНГОЛ АХАН ДҮҮСИЙН ЧАДВАР НЬ ЗӨВХӨН САЛААВЧ ӨГӨХӨӨС ЦААШГҮЙ БОЛТЛОО ДОРОЙТОЖ. ҮҮНИЙГ ЭНЭ АРДЧИЛАЛ ГЭДЭГ АЙМШАГТАЙ ОНОЛГҮЙ БҮТЭЭЛГҮЙ ЗӨВХӨН ХООСОН ХИЙ ЧАНАРЫН МӨРӨӨДЛЫН ҮГ НОЁН ЭЛБЭГ ДОРЖ ТЭРГҮҮТЭЙ АН-ын АЧААР ХИЙЖ ЧАДЛАА. ТА НАР ХУУЛИА САЙН МЭДЭЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ЮМ БОЛ АН болон МАН-ААС АМЬДАРЛЫНХАА БАТАЛГАА, ҮНЭГҮЙ ОРОН СУУЦ,ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТОВЧХОНДОО СОЦИАЛИЗМЫН ҮЕД БАЙСАН ТЭР САЙХАН ЗҮЙЛСЭЭ НЭХЭЭЧ. ЭД НАР ГАДНЫ ТҮЛХЭЭСЭЭР ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ ЭХ ОРНООСОО УРВАН ӨНӨӨДРИЙН АМЬДАРЛЫГ БИДЭНД БИЙ БОЛГОЖ ӨГЛӨӨ. УРВАГЧИЙН БАЛАГ МАШ ИХ ГАЙ АВЧИРДАГ ГЭДГИЙГ БИД МЭДЭХ БИЛЭЭ.
calaabcniig xrnd yamar yed yzyylexee bodox bolson bna gexdee salaabcn bol sain yxagdaxyyn bins sanagddag oor baidalaar zorcnildoj boldoggyu yum bxdaa xeterxii myy yr dagabatai setgel xodlol gex yyde ontsgyi setgegdel toryyldeg arcnaagyi
Mongol salaavch negent brend boljee.Enhbayar gedeg hunii salaavch dajgui bolson shu.Ene suuliin salaavch shaardlaga hangahgui baina aa.....
Энэ хүнийг ийм авир гаргатал нь өөгшүүлж байсан цагдаагийн ах нарыг нь шалгаж тогтоож, албаны шалгалт хийж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Албаны шалгалт хийж зөрчил шалгах ажиллагааны явцад тухайн цаг минутын орсон гарсан гар утсаны дугаараар хөөж шалгаад үзэхэд тодорхой. Яагаад яг энэ ”цагдаагийн ах нарын” талаар нь олон нийтэд мэдээлэхгүй байна вэ.
ЗӨНДӨӨ ОЛОН САЛААВЧНЫ ДУНДААС ЗӨВХӨН МИНИЙ САЛААВЧ АЛГА УУ ДАА.БРЭНД БОЛСОН САЙХАН САЛААВЧАА ОЛОН УЛСАД БҮРТГҮҮЛЖ ПАТЕНТ АВЦГААЯА.ЭНЭ МУУ ДАВАРСАН ГӨЛӨГ АЛТ УХАЖ ХУУЛЬ БУСААР ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ ХАРМААЛАХААРАА ИНГЭЖ ТОМОРДОГ ГАР УУ? ХӨӨШ МУУ НУСАА НАДТАЙ ҮЗЭЭЧ.САЙХАН ЭР ХҮН ШИГ ЦОХИЛЦОЖ ЧАМАЙГ ЯМАР ШИИРТЭЙ ГӨЛӨГ ВЭ? ГЭДГИЙГ ҮЗЬЕ.ЧИ ЯАГ ТУЛААД ҮЗЭХЭЭР ҮНЭХЭЭР ШИЙРТЭЙ ХУЛГАЙЧ БОЛ ЯСАА ЦАЙТАЛ ҮЗЭЛЦЭНЭ.ЧИ Ч ХОЁР ЦОХИУЛААД ӨМДӨНДӨӨ ШЭЭСЭЭ ДУСААГААД ААВАА ЭЭЖЭЭ АХАА БОЛЬЁО БИ ӨМДӨНДӨӨ БААЧИХЛАА ШҮҮ ДЭЭ ГЭХ БАЙХ.ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙЧ НАР ХУДЛАА Л БАЙДАГ.МУУ ГӨЛӨГӨӨ
Энэ салаавч хүчээ авч байна. Харин яг үүн шиг болж ажлаа хийж байсан цагдааг зодож тархи, нүдэнд нь хүнд гэмтэл учруулсан НАмсрайжав начныг яагаад дурсахгүй байна вэ. Намсрай начин ердөө 3 сарын тэнсэн аваад өнгөрсөн. Энэ залуугийн ар нь жижиг гар болоод л ингэж буй болтой. Харин Намсрайжавын ар жинхэн тул байсан бололтой
ER NI SALAABCNII TUXAI XUULI GARGAX XER TEI XVN BOLGON SALAABCN GARGAAD BAIBASL YR XOICNID MUU YR DAGABARTAI COTSIZMIIN YED CALAABCN GEDEG UXAGAXUUN BAIDAGGYI SOELTOI BAIDAG BAISAN HSPRONGIIN XULGAICN NAR GARCN IREED SALAABCN OGDOG ESIIG DELGERYYLSEN XUULI ZYI ES ZYI SUL BOLSNIIG XARUULSAN HSDE BIDNII AAB EEJIIN YED IIM UYM BAIDAGGYI SAIXAN BAIJDEE BIDNIIG JAAXAN XYYXED BAIXAD ODOONII XYYXDYYDED MAHS BURUU ZABAAN XVMYYJIL OLGOJ BGA OI GUTMAAR XUULIA CNANGAL XEN DURTAI NI TORIIN OODDS SALAABCN OGDOG MOOD BOLSON HSDE
Босож тэмцэж эрх ашгаа хамгаалж чаддаггүй монголчууд салаавч өгөөд суух чадал чадамж нь энэ шив дээ.
Салаавчуудыг онож л узуулсэн байна штэ. Хууль цагдаа, терийн албаныхны арчаагуй байдлаас хумуус тэднийг хундэтгэхгуй болжээ
Худалдагдсан , захиалгын сэтгуулчдэд бас салаавч...
Салаавч фракцанд системээрээ нэгдэж байна шүүх прокурор цагдаа төриин албаныхан гээд нэгдлээ . Цаашид эрүүл мэнд боловсрол......
салаавчны хувьсгал аа.....