Ухаалаг худгаас ус ууж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04
 Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын хоёр, гуравдугаар багт 24 цагийн ажиллагаатай Ухаалаг худгууд ашиглалтад орсноор иргэдийн ажлыг ихээхэн хөнгөвчилж байгаа сайхан мэдээ байна.

Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий-Ус ХХК-ийн гурван ус түгээх байранд нийт 24 сая төгрөгийн өртөгтэй ухаалаг худгийн тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулаад байна.

Ухаалаг худгийн давуу тал нь иргэд цагийн хязгаарлалтгүйгээр 24 цагийн аль ч үед усаа авах боломжтой юм. Түүнчлэн технологийн хялбар шийдэл ашиглан, худгаар үйлчлүүлэхэд илүү амар болжээ. Энэ худгийг ашигласнаар бүс нутгийн усны зарцуулалт, хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болох боломжтойгоос гадна төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Усны картыг ухаалаг худаг суурилагдсан ус түгээх байрнуудад 3500 төгрөгөөр борлуулж байна. Хэнтий-Ус ХХК-ийн 2 давхрын 203 тоот өрөөний касс Ухаалаг худгийн картыг ажлын өдрүүдэд цэнэглэдэг аж.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өвгөн(103.229.123.249) 2017 оны 10 сарын 09

ЗУЛ ГЭГЧ ЭЭ. Хэнтийнхэнээс бусад аймгийнхан ” ТЭНЭГ ” худгаас ус уудаг болж байна уу. Эх сайхан Монгол хэлээ бүү бузарла бие тоосон бөөс минь.

0  |  0
Top