ОХУ-ын ”Үндэсний Гварди”...

2017 оны 10 сарын 07

 

Орон нутгийн хамгаалалтын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн төсөл боловсруулж буй энэ цаг үед өнгөрсөн онд ОХУ-д шинээр байгуулагдсан орон нутгийн зориулалтат хүчин болох “Үндэсний гварди”-ийн талаар мэдээлэл бэлтгэн танилцуулж байна.

“Үндэсний гварди” байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч гаргаж, Оросын хууль тогтоох байгууллага дэмжин баталсан. Улмаар холбооны зарим агентлагийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, Дотоод хэргийн яамны харьяа “Дотоодын цэрэг”-ийн суурин дээр “Үндэсний гварди” байгуулагдаж, түүний харьяанд Холбооны хар тамхитай тэмцэх болон цагаачлалын алба байхаар шийдвэрлэсэн.

“Үндэсний гварди” нь терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, Дотоод хэргийн яамтай хамтран ажиллахаас гадна хуучин ОМОН, СОБР зэрэг тусгай бүлгүүд өөрсдийн уламжлалт үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

Ерөнхийлөгч В.Путины хэлж буйгаар Үндэсний гварди нь бүтэц, зохион байгуулалтын хувьд бүрэн бие даасан, бүх төрлийн хангалтаар өөрийгөө хангаж ажиллах хэдий ч Дотоод хэргийн яамны бүрэлдэхүүнд байх аж.

“Оросын үндэсний гвардийн тухай” хуульд яагаад ийм хүчин байгуулах болсон учир шалтгаан, гаргалгааг маш тодорхой бичсэн байдаг.

“ОРОСЫН ҮНДЭСНИЙ ГВАРДИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Өнөөдөр Оросын тусгаар тогтнолын ганцхан баталгаа бол цөмийн-пуужингийн хамгаалалтын бүрхэвч юм. Гэхдээ бид ирээдүйн технологийн өрсөлдөөнийг зөвхөн АНУ-тай бус БНХАУ-тай явуулахгүй бол аажмаар тэднээс тусгаарлагдаж, улмаар хоцрох байдалтай тулгарч болзошгүй юм. Ийм байдал үүсвэл биднийг найдвартай хамгаалах ёстой манай хамгаалалтын бүрхэвчийн чадвар алдагдах болно. Манай улсын “цөмийн товчлуур” өөрийн хувийн эрх ашгаа улсын аюулгүй байдлаас өндөрт тавьсан хэсэг бүлэг хүмүүсийн гарт орж болзошгүй гэдгийг хуучин БХЯ-ны сайд асан А.Э.Сердюковын дуулиант хэрэг бидэнд тодорхой харуулсан.

Иргэд дайсан этгээдээс шаардлага тулгарсан үед манай албаны хүмүүсийг хялбархан хахуульдаад цөмийн-пуужингийн хамгаалалтад хаалт тавьж болох юм гэсэн ойлголттой болоод байна. Хэрвээ дайснууд манай улсын эсрэг том хэмжээний довтолгоон хийвэл бид өөрсдийгөө тэднээс зөвхөн ердийн зэвсэг ашиглан хамгаалах хэрэгтэй болно.

Бидэнтэй хөрш зэргэлдээх улс орнууд 12 сая нөөц хүчийг байнгын бэлэн байдалд хадгалж байна. Энэхүү бэлтгэл нөөцийг дайчлан, байлдах чадвартай болгоход ердөө хэдхэн өдөр шаардлагатай. Харин Орос улсад үүнтэй төстэй бэлэн байдал бүхий бэлтгэл хүчин алга. Хэрвээ дайн боллоо гэж төсөөлөхөд манай арми өөрөөсөө 15 дахин илүү хүчний эсрэг ганцхан хоног тулалдаж чадах юм. Энэ тохиолдолд бүх нийтийн дайчилгаа зарлах, дайчлах, сургаж бэлтгэх гэдэг асуудал ямар ч утга учиргүй болсон байх болно.

Техникийн өндөр боломж бүхий байнгын армитай улс, дайн эхэлснээс хойш нэг сарын дотор Москваг эзлэх боломжтой гэдгийг мартаж болохгүй.

ШИЙДЭЛ

Бид бусад улсын адил эгнээндээ найман сая хүнтэй өндөр боломжтой бэлтгэл хүчин байгуулах хэрэгтэй. Бэлтгэл хүчин нь сайн дурын үндсэн дээр элсэн орж буй иргэдээс бүрдэх ба богино хугацаагаар тодорхой бэлтгэл сургалтад тогтмол хамрагдаж байх юм.

Бэлтгэл хүчний үндсэн үүрэг нь улс орны хэмжээнд заагдсан заагт хориглолтыг зохион байгуулах замаар цэргийн үндсэн бэлтгэл хүчийг бэлтгэхэд шаардлагатай цаг хугацааг хожих явдал юм. Бэлтгэл хүчийг “Оросын Үндэсний гварди” гэж нэрлэнэ. “Оросын үндэсний гвардийн тухай” хуулийг Холбооны хурлаар батлагдсан цагаас хойш хэрэгжүүлж эхэлнэ.

ХУУЛИЙН ГОЛ ТҮЛХҮҮР ОЙЛГОЛТУУД

  • Үндэсний гвардид 18 нас хүрсэн, сэтгэхүйн болон бие бялдрын хувьд эрүүл, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй иргэн орж болно.
  • Гвардийн гишүүн нь цэргийн сургалтын төвд жилд гурван удаа тус бүр нь гурав хоногийн сургалт, жилд нэг удаа долоо хоногийн цэргийн сургалтад хамрагдана.
  • Долоо хоног бүрийн хагас, бүтэн сайн өдрүүдэд гвардийн гишүүн өөрийн сайн дураар буудлагын полигонд явагдах буудлагын сургалтад хамрагдаж болно. Гишүүдийн жилд хэрэглэх сумны тоог тогтоож өгөх ба сумыг үнэ төлбөргүй зарцуулна.
  • Үндэсний гварди нь тус улсын газар нутаг, засаг захиргааны мужуудад хуваагдана.
  • Тайван цагт Үндэсний гвардийн хүчин орон нутгийн удирдлагын хүсэлтээр байгалийн болон хүний оролцоотой үүссэн гамшиг, сүйрлийн хор уршгийг арилгах ажилд дайчлагдан оролцоно.
  • Гвардийн гишүүн цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл, сургалтын бууг өөрсдийн зардлаар худалдан авч гэртээ хадгалах ба улс үнийг нөхөн төлнө.
  • Гвардийн гишүүн нь өөрийн ажлын газраас үндсэн амралтаас гадна цалингүй дөрвөн долоо хоногийн нэмэлт амралт авах эрхтэй.
  • Гвардийн гишүүн нь орлогын албан татвараас чөлөөлөгдөнө.
  • Гвардийн гишүүн нь тайван цагт болон дайны байдлын үед цэрэг татлагаас чөлөөлөгдөнө.
  • Үндэсний гвардийн офицеруудыг дэвшүүлэх тогтолцоо нь өөрийн удирдаж буй бүлэг, ангиа байлдааны нөхцөлд хэрхэн удирдаж байгаагаас хамаарна. Бодит байдал дээр хэрхэн удирдаж байгаа эсэхийг шалгахдаа дайны нөхцөлд ойртуулсан лазерын систем бүхий дуурайлган үзүүлэх тусгай сургалтын хөтөлбөр ашиглана.
  • Үндэсний гвардийн офицер хошууч цолтой болбол байнга ажиллаж болно. Түүний цалин нь Оросын Зэвсэгт хүчний офицерын албаныхтай адил байна.
  • Гвардийн дүрмийг боловсруулах, өөрчлөх асуудлыг гварди өөрсдөө хариуцна.
  • Гварди нь дивизийн бүтэц, зохион байгуулалттай байна.
  • Гвардийн үйл ажиллагааг явуулах зардлыг холбооны төсвөөс гаргана. Түүний төсөв нь холбооны төсвийн таван хувь орчимтой тэнцүү байна.

ГАРАХ ҮР ДҮН

Өмнөд хөршүүдээс хийж болох том хэмжээний дайралтаас хамгаалах өндөр бэлтгэл бүхий байнгын бэлтгэл хүчинтэй болохын зэрэгцээ иргэд өөрсдийн аюулгүй байдалд илүү итгэлтэй болно. Мөн нийгэм дэх эх оронч үзэл нэмэгдэх юм.

Дэд хурандаа Р.Энхболд


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нихой ми(66.181.179.28) 2017 оны 10 сарын 09

Ухсэн нохой долоо монголчууд ми энхболд баяр номтойбаяр монхбат улс орныг удирдах гэж оролдож бхад цэрэг энэ талаар оорийгоо хамгаалах талаар ямарч ажил бодлог явуулахгуй ягаад гэвэл эдгээр улсад сурсан мэдсэн юм бхгуй хулгай луйвар баялагыг зарж монго олох болохгуй бол гадагшаа зугтаах ми бол хятадруу

0  |  0
포ㅑ(139.5.217.193) 2017 оны 10 сарын 09

mongoliig hamgaalah davhar uuregtei

0  |  0
stalin(139.5.217.193) 2017 оны 10 сарын 09

ULAAN ARMI GESEN UG

0  |  0
Таны нэр(202.179.31.242) 2017 оны 10 сарын 09

монголын батлан хамгаалах бодлого нь, асар их хүчтэй дайсантайгаа тулж байлдах биш дайсаны ар далд маш бага хүчээр асар их хохирол учируулах хорлон сүйтгэх чадвартай байхаар бэлтгэх хэрэгтэй.цэрэгийн байгууламжнд хохирол учаруулж чадахгүй бол энгийн иргэдийг нь

0  |  0
Таны нэр(202.179.31.242) 2017 оны 10 сарын 09

монголын батлан хамгаалах бодлого нь, асар их хүчтэй дайсантайгаа тулж байлдах биш дайсаны ар далд маш бага хүчээр асар их хохирол учируулах хорлон сүйтгэх чадвартай байхаар бэлтгэх хэрэгтэй.цэрэгийн байгууламжнд хохирол учаруулж чадахгүй бол энгийн иргэдийг нь

0  |  0
зочин(66.181.178.214) 2017 оны 10 сарын 08

Төр, Засгийн эрх мэдлийн төлөө тэмцээд, сонгууль гэж бужигнахаас өөр Үндэсний гварди мэтийг бодох байгуулах, ухаан монголын эрх мэдэлтнүүдэд алга даа

0  |  0
Jal(217.172.229.74) 2017 оны 10 сарын 08

Tembuu bayaryg dargaar tavikh heregtei mash in turshlagtai shuu

0  |  0
зочин(66.181.189.25) 2017 оны 10 сарын 08

Энхболд, Амгалан хурандаа 2 Орост сурахдаа маш их судалгаа хийсэн, мундаг бэлтгэгдсэн даанч манайхан мэдрэхгүй юм даа ийм хүмүүсийг.

0  |  0
Зочин(66.181.179.249) 2017 оны 10 сарын 07

Монгол бас ийм болох хэрэгтэй . Сумдууд , аймагт зуутууд , мянгатууд байгуулах хэрэгтэй юм бна даа

0  |  0
Eh oronch(202.9.40.144) 2017 оны 10 сарын 07

Bi Mongoliin Gvardid yavmaar baina

0  |  0
Top