Венесуэль улс өнгөрсөн онд нефтийн нөөцөө үлэмж нэмэгдүүлж улмаар энэ үзүүлэлтээр Саудын Арабыг гүйцэн, дэлхийн хамгийн их нөөцтөй орон болжээ.
Нефть экспортлогч орнуудын нэгдлээр гаргасан албан ёсны тайланд үндэслэн "Доу Жонс" гэх байгууллага энэ талаар мэдээлсэн байна. Тус байгууллага гишүүн орнуудынхаа нефтийн нөөцийг жил бүр шинэчлэн тогтоодог бөгөөд Венесуэль улс өнгөрсөн жил нөөцөө 40,4 хувиар нэмэгдүүлж 296,5 тэрбум баррельд хүргэжээ.
Саудын Арабын батлагдсан нөөц 264,5 тэрбум баррель болсон байна. MarketWatch сэтгүүлд бичсэнээр, Иран, Ирак улсууд мөн нефтийн нөөцөө үлэмж нэмэгдүүлжээ. Иракийн нөөц 24 хувиар нэмэгдэж 143 тэрбум баррельд хүрсэн бол иран 10,3 хувиар өсгөж 151,2 тэрбумд хүргэжээ. ОПЕК өнгөрсөн онд олборлолтоо 27,2 хувиар нэмэгдүүлж 745.1 тэрбум ам,долларын борлуулалт хийжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )