”МАН-ын гишүүд МАХН-д элсэнэ”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 08

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо

Өнгөрсөн долоо хоногт улс оронд олон үйл явдал өрнөлөө. Заримыг нь тоймлож байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг 47 гишүүний 100 хувийн саналаар сонголоо. Ийнхүү ирэх долоо хоногт У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нараа бүрдүүлэх боломж нээгдэж байна. Тэрээр, чуулганы   нэгдсэн хуралдааны үеэр “Надаас болон миний танхимын гишүүдээс хууль бус зүйл бүү шаардаарай” хэмээн  шуудхан хэлсэн нь онцлог байлаа. Бас давхар дээлтэй сайд нарыг танхимдаа оруулна гэдгээ нуусангүй.

НИТХ даргаа сонгож чадсангүй

НИТХ даргагүй болоод бараг хагас сар болов. Тус хурал дахь МАН-ын  бүлгийнхэн хоёр дахь удаагаа завсарлага авсанаар ирэх Даваа гарагт НИТХ даргатай болж магадгүй. С.Амарсайхан, Д.Баярсайхан нэрийн санал хураалтын дүн тэнцсэн. 17, 17-н саналтай. АН-ын  бүлгийнхний оролцоо ч нэмэртэй байж магадгүй нөхцөл байдал үүссэн. С.Амарсайхан  нэрээ  татахгүй гэдгээ илэрхийлэв. НИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Үүл нарын төлөөлөгчид хуулийн заалтыг буруу  тайлбарлаж байна гэсэн өнцгөөс хандлаа. НИТХ дахь  МАН-ын бүлгийн төлөөлөгчид  хоёр хуваагдсан байдалтай болов. Засаг дарга Су. Батболдын суудал  ганхаж мэдэх нөхцөл үүсээд байна.

МАН-ын гишүүд МАХН-д элсэнэ

Ийм мэдээллийг зарим хэвлэлийн байгууллага  гаргав. Ерөнхий сайдыг дэмжээгүй 32 гишүүн МАХН-д орж магадгүй гэсэн  яриа олны анхаарлаас гадуур байсангүй. МАХН-ын дарга Н.Энхбаяртай, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин сэм уулзсан тухай С1 твийнхэн мэдээлэв. Харин МАН-ын гишүүд бол үгүйсгэж байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүн “МАН-аас гарахгүй, МАХН-д элсэхгүй” гэсэн бол Ж.Мөнхбат 65-ын бүлэг хагаралдаад салаад, явахгүй гэсэн байр суурь илэрхийлэв. Харин МАХН-ын  О.Баасанхүү “Манай нам нэр цэвэр. МАН, МАХН угшил нэг  хамтарч ажиллахад болохгүй зүйлгүй” гэсэн байр суурь илэрхийллээ.

Монголын зохиолчид УЗ-өө сонголоо

Энэ өдрүүдэд МЗЭ-ийн ээлжит их хурал боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог хурлаар УЗ-ийн дарга гишүүдээ сонголоо. Нийт 285 гишүүнээс 254 нь оролцож 100 хувийн саналаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очирыг сонголоо. Мөн онцлог нь гэвэл Удирдах зөвлөлийн гишүүдээр Шинэ мянган утга зохиолын нэгдэл, Залуу зохиолчдын нэгдлээс голчлон гишүүд  сонгогдсон юм. Удирдах зөвлөлөөс Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлыг томилно.

Эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардав

Багш нартай зэрэгцэн эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа. Тэд багш нараас ялгаатай нь цалингаа 50 хувиар нэмүүлье гэсэн. УИХ-ын НББСШУБХ-ны дарга Л.Энх-Амгалан зардал танаад багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн “ОУВС-тай тохиролцсон 2018 онд эмч, багш нарын цалинг нэмэхгүй” гэх амлалт өгсөн тухайгаа хэллээ.

Д.Амар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Адар(183.177.100.2) 2017 оны 10 сарын 09

Дарга нь авилгын хэрэгт холбогдсон, Ерөнхий нарийн бичгийн дарга нь авилга авч байгаад газар дээрээ баригдаж хорих ялаар шийтгүүлсэн МАХН яахаараа хэрьцангуй цэвэр байдаг юм бол доо. Бохирын цаад бохир баймаар юм

0  |  0
Ахмад гишүүн(66.181.185.168) 2017 оны 10 сарын 09

Хүрэлсүхийг томилчихоод араас хатгуур хийгээд байгаа гишүүд их байна шүү. Хүрэлсүх хаашдаа бууж өгнө . Тэр бол хууль Намын даргаар Ж. Эрдэнэбатыг дэмжиж байна. Энэ намын хэд дотроо арай соёлтой, буурь сууьтай, хөдөө олон жил ажилласан туршлагатай төлөв, даруу, биеэ зөв авч явдаг хүн шиг байнаа

0  |  0
Иргэн(59.153.115.151) 2017 оны 10 сарын 08

Хүрэлсүх бууж өгсөн сураг байна. 60:40-р тохирсон гэнээ. Ингэж новшрох байсан юм бол яах гэж ЗГ-ыг огцруулсан юм бэ?! Намын даргаар Эрдэнэбатыг сонговол таарна?!

0  |  0
намын жириин гишүүн(66.181.184.114) 2017 оны 10 сарын 08

Уул.нь зөв дээЭнхболдын цэрэгүүд яагаад Энхбаярын намд орж болохгүи гэж маш зөв шиидвэр шүү дээ

0  |  0
g(103.57.92.113) 2017 оны 10 сарын 08

Yaag ynen bagsh emch nariin tsaling nemehiin tuld Hitaduudtai uchraa ol bid munhiin hurshyydeesee hezeech bolij chadahgyigees hoish Jenko odoo boli

0  |  0
bat(103.57.92.113) 2017 оны 10 сарын 08

Jenko nyyrsee gargaacheee jalga dovnii heryylee bodood mongol tymenee bod

0  |  0
зочин(202.179.25.98) 2017 оны 10 сарын 08

Энхтүвшин, тэргүүттэй энэ хэдэн нөхдүүд Намдаа Гомдсон, Шударга Үнэнээс Айсан нөхдүүд л ийм үйлдэл гаргаж байгаа юм,

0  |  0
Зочин (103.57.93.184) 2017 оны 10 сарын 08

ЭНЭ ХУДЛАА ШҮҮ!

0  |  0
жэнгш(59.153.87.27) 2017 оны 10 сарын 08

Энэ байшин руу Монголын хог новш болсон улсууд орж хороо найруулдаг.

0  |  0
Зочин(202.179.24.178) 2017 оны 10 сарын 08

Ялангуяа эмч эмнэлгийн байгууллагын ажилчдын ёс зуй аймшигтай доголдсон торох эмнэлэгуудэд за ялангуяа 1-р торох бол ероосоо хувийн эмнэлэг шиг л болчихсон тэнд монго огч гарыг нь эхлээд хундруулэхгуй бол хэвийн уйлчилгээ авах боломжгуй тэгээд ямар хувь заяа хулээж бн тэрэнтэйгээ эвлэрээд л хэвтэж бхаас аргагуй болчихсон заваан газар удирдлага менеджментийг нь ундсээр нь оорчлохгуй бол арай2 л болчихсон эмнэлэг за бас гэмтэлийн эмнэлэг ямарч ялгаагуй шууд тариф тогтчихсон эмчид нь сувилагчид нь гээд л цалингаасаа илууг ч олдог биз заваан ялзарчихсан юмнууд монгоноос оор юм бодохоо байчихсан

0  |  0
Зочин(202.179.24.178) 2017 оны 10 сарын 08

Зовхон багш эмч нар л энэ улсад туйлдаа хурчихсэн хэцуу амьдраад бгаа юм уу хаашаа юм бэ улс орноо орноосоо салаад дампуурчихгуй байгаасай гэж л монгол хун болгон бодох цаг уе ирчихээд бхад л монго нэм ажил хаяна гээд л яасан амин хувиа хичээсэн арчаагуй хумуус бэ Зарим улс оронд хумуус нь улс орноо орноос гаргах гэж эдэлж хэрэглэж бсан зуйлс монго хоронгоо хандивлаж бсан гэдэг ингэхээ байя гэхэд л дарамт болоод байхгуй шиг тэвчээд тэсээд байж болдоггуй юм уу яагаад заавал энэ хэцуу цаг уетэй зэрэгцээд л ингэж заваараад бгаа юм бэ Боловсролын Эмнэлгийн байгууллагын уйлчилгээний чанар маш муу

0  |  0
энхээ(59.153.87.213) 2017 оны 10 сарын 08

ман-ынхан махн-д орвол нулимсан нус ,цэрээ буцаад долоосонтой адил болно. шар энхтүвшин та нарыг далаар чинь шидчихээд намбарыгаа дагаад жилийнэ.

0  |  0
zochin(66.181.187.79) 2017 оны 10 сарын 08

Enhkbayriig dagval nohoin zamaar orno shuu

0  |  0
Zochin(182.160.1.217) 2017 оны 10 сарын 08

Ene muu enhtovshin yasan ert zonood bnaa ene shar ovgon hendch hereggui bolson shuudee МАХН hog shaar tsugluuldag nam bolson yumuu

0  |  0
irgen(103.57.94.150) 2017 оны 10 сарын 08

tcever ulsuudiig mahn avch bolno . harin s . bayr m . enhbold nyamdorj nomtoibayr nariig bol yu gj avahav dee . edniig bol tcaazal hvleej bgaa

0  |  0
Irgen(183.177.98.226) 2017 оны 10 сарын 08

Bagshiin tsaling nemchuul tuhain namch mash olon maasiig 20 ond awna daa bagsh nariin hureelel bol mash olon ue ueiin shawi nar ni ger bul ur hvvhed geed

0  |  0
Иргэн(59.153.115.151) 2017 оны 10 сарын 08

Энхтүвшин л ганцаараа МАХН-д орно биз дээ. Өөр түүнийг дагах хүн олдох уу?! хүрэлсүх ээ!бууж өгч болохгүй шүү. МАН-ыг маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Зөв томилгоо хийвэл намын дарга чиний гарт. Тэр үед л МАНАН-гийн бүх үлдэгдлийг зайлуулах хэрэгтэй шүү?!?!?!

0  |  0
Top