Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг түр хугацаагаар хаажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 08

Улаанбаатар- Дарханы чиглэлд замын нөхцөл байдал хүндэрч, цасан шуурга шуурч зам даваа хаагдаж байгаа тул иргэд, зорчигчдыг онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулжээ. Үүний дагуу Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэр гарч, өнөөдрийн 14.00 цаг хүртэл Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг хаах шийдвэр гаргасан байна. Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг УЦУОШГ-гаас нийтэд онцгой анхааруулаад байгаа билээ. 

 

 

А.Уян 

Эх сурвалж:Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top