-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд оршин суудаг Төрбатын Хулан тулгуур эрхтний бэрхшээлтэй охиддоо хандив өргөөч хэмээн манай сайтаар дамжуулан элэг нэгт ахан дүүстээ хандлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Таны охидоо эрүүл болгоход туслахыг хүссэн мэдээлэл манай сайтад гарч байсан. Охид нь сурдаг уу?
-Том охин М.Онон 17 настай, М.Мөнхжин 12 настай. Бага охин минь хөлнөөсөө болоод суугаа байдаг. М.Онон охин минь Барилгын Политехникийн коллежид гагнуурчны мэргэжлээр суралцдаг.
-Яагаад заавал гагнуурчны мэргэжил эзэмшүүлэх болов?
Манай нөхөр, ээж, бид гурав гагнуурчны мэргэжилтэй. Охин маань гагнуурчны мэргэжил эзэмшчихээд хөгжлийн бэрхшээлтэй 6-16 насны хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх “Оюунлаг орчлон” нэртэй төв байгуулна гэж байнга ярьдаг. Мэргэжилдээ ч дуртай, сонирхолтой.
- Охидын эмчилгээг хаана хийх вэ?
БНСУ-ын “Сөүл-Сог” эмнэлэгт 58 сая төгрөгөөр эмчлүүлэх шаардлагатай гэсэн л дээ. Би охидынхоо хөлийг эмчлүүлэх гэж бүхий л аргаа хэрэглэж байгаа. Миний охидын эмчилгээний зардал бага багаар цугларсаар л байна.
-“Сэтгэлд гэрэлтсэн ирээдүй” хандивын тоглолт зохион байгуулаад байсан?
-2017 оны есдүгээр сарын 18-ны өдөр “UB” паласын концертын танхимд хандивын тоглолт зохион байгуулсан. Тоглолтын үргэлжлэх хугацаа 2цаг 30 минут байлаа. Оролцоно гэсэн 28 дуучнаас 40 хувь нь ирсэн. Охидын минь хандивын тоглолтод сэтгэл, зүрх гарган оролцсон бүх дуучиддаа баярлалаа.
-Эмчилгээнд явах хугацаа давчуу юу?
- Ирэх 11дүгээр сарын 5-нд “Сөүл-Сог” эмнэлэгт хагалгаандорох ёстой.
-Өөрөө охидынхоо эмчилгээний зардалд зориулж хэрээсэн хатгамал оёж байгаа тухайгаа ярьсан байсан?
-Охидынхоо эмчилгээний зардалд бага боловч нэмэр хандив болох гэсэн эх хүний сэтгэл шүү дээ гэж бүтээлд маань хүмүүс, хандаасай, худалдаж аваасай гэж бодож байна. Арваад хатгамал бэлэн болоод нийт 315 мянган төгрөгөөр жаазлуулсан. Бүтээлээсээ хамаараад 50.000-250,000 төгрөгөөр худалдахаар цахим орчинд зар байршуулсан” гэж ярилаа.
Та бүхэн охидод туслахыг хүсвэл эдгээр хаягаар хандаарай. Холбогдох утас: 86708987. Худалдаа хөгжлийн банк данс: 452600301 ээж /Т. Хулан/
Голомт банк данс: 110513534 ээж /Т. Хулан/
Хаан банк данс: 5020749062 охин /М. Онон/
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их
oeson zuiliin haanaas ochij avah be.
novshnuud, danda huni zovlongoor jargal hiinee, ingeheer durgui hureed bhiin
Палас бас хандиваас түрээсэ 100/ авна айн