3.0 мянган га талбайн ургац цасанд даруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

 

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ зуны гангийн байдлаас болж 3.8 мянган га талбайн ургацаа алдсан байна. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд 3.0 мянган га талбайн ургацаа цасанд даруулжээ. Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар үр тариа 9.6 мянган тонн, хүнсний ногоо 8,5 мянган тонн, тосны ургамал 313 тонн, малын тэжээлийн ургамал 800 тонныг авч, ургац хураалтын ажил 84.3 хувьд хүрээд байсан юм. Тус аймгийн хувьд энэ онд нийт 21.7 мянган га-д тариалалт хийсэн байна. Харин уринш боловсруулалтыг 12.4 мянган гад хийхээр төлөвлөсөнөөс нэгдүгээр боловсруулалтыг 12,1 мянган га-д хоёрдугаар боловсруулалтыг 10.0 мянган га талбайд хийжээ.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top