Алтны компанийн гэрийг буулгаж, техникийг нүүлгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

 

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд Үнэгт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар зэхээд байсан “Тулга жаргалант” ХХК-ий эсрэг тэмцэн үр дүнд хүрчээ. Тус компани Үнэгт багийн нутаг Ихдугуй гэх байгалийн үзэсгэлэнт газар алтны хайгуул хийж, олборлолт явуулахаар техник хэрэгсэл байршуулан, гэрээ барьсан байна. Гэвч нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлсэнээр, байршуулсан техник хэрэгсэл гэрийг албадан нүүлгэх тухай сумын Засаг даргын захирамж гарсан бөгөөд Баянхонгор аймгийн ИТХ-ын тогтоолоор тус газрыг тусгай хамгаалалтанд авсан байна. Мөн үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг томилогдон, Галуут суманд ажиллаж, “Тулга жаргалант” ХХК-ий техник хэрэгслийг нүүлгэх арга хэмжээг авч, нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсон дэмжиж ажиллажээ.  

Л.Зул

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУ(103.212.118.139) 2017 оны 10 сарын 11

Санаа амарч болохгү ээ. наадуул чинь түр гал унтрааж байгаа юм. удахгүй дахиад дайрна !!! хөрсөн доорх нөөцийг нь мэдсэн болхоор ухаж идэж байж л санаа нь амарна даа. Дараагийн ЗГ-ыг хүлээж байгаа нь тэр

0  |  0
Мөөгий(150.129.143.102) 2017 оны 10 сарын 10

Баянхонгорын Галуут сумын иргэдийг сонгуулийн үер Х.Баттулгын уулзалтанд ирсэн хүмүүсийг Миегийн хөгжөөн дэмжигчид иржээ гэж бодож байлаа. Ер нь шударга газар нутгаа үнэн сэтгэлээсээ хамгаалдаг эх оронч хүмүүс юм байна шүү дээ.

0  |  0
иргэн(202.179.27.222) 2017 оны 10 сарын 10

Овоо ш дээв Овоов

0  |  0
зөв зөв(139.5.218.190) 2017 оны 10 сарын 10

зөв зөв баяр хүргэе

0  |  0
Top