Дарьганга сумынхан орж, гарах хаалгатай болно

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд үдэлт угталтын хаалга барьж эхэлжээ. Үдэлт угталтын хаалгаар тухайн аймаг, сум орон нутгийн онцлогийг илэрхийлдэг. Тэгвэл тус хаалгыг дан боржин чулуугаар бүтээж байгаа бөгөөд дээд талд нь төрийн соёмбо, Дарьгангын хурдан хүлгүүдийг дүрсэлжээ.

Дарьганга сум нь үдэлт угталтын хаалгыг нутгийн иргэдийн хандиваар барьж байгаа бөгөөд нийт 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Одоогоор хаалганы бетонон суурийг цутгаж дуусгажээ.

Үдэлт угталтын хаалгыг нутгийн шүтээн уул Алтан-Овооны зүүн энгэрт сүндэрлүүлж байгаа гэнэ. Гүйцэтгэгчээр "Үүдэн чулуу" ХХК ажиллаж байгаа аж.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригоо(202.21.100.210) 2017 оны 10 сарын 11

Яах нь вэ дээ Тэр их мөнгөөрөө хүмүүсээ ажилтай болгоход зарцуулахгүй дээ ШОУЧИН дарга нартай юм аа даа

0  |  0
Top