Эе, эвийг хичээх нь шахалтад орсон гэсэн үг биш

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа  гал, түймэр дундуур явж  байгуулах дүр зураг улам тодорсоор. Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах удааширсан нь  МАН-ын дарга М.Энхболд зургаан Сайд оруулах хатуу болзолтой  холбоотой. Зөвхөн эндээс МАН-ынхны эе-эвийг яг хэн нь илүүтэй эрмэлзэж байгаа нь харагдана. Хэрэв М.Энхболдын болзолыг хүлээж аваагүй тохиолдолд Засгийн газар байгуулагдахгүй байх эрсдэлтэй. 30 дахь Ерөнхий сайд МАН-ын гишүүдийнхээ өөрийг дэмжсэн, дэмжээгүй гэж ялгаварлан гадуурхахгүйг чиг болгож байна. Өөрийнхөө эсрэг зогссон гээд Засгийн газарт оруулахгүй гэсэн байр суурь биш. УИХ-ын гишүүний дунд зөв бодолтой, эх оронч үзэлтэй гишүүн ч бий уул уурхай салбарт бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй нь ч бий. Хүрэлсүх зөрчилтэй нөхдийг бол танхимдаа багтаахгүй гэдгээ илэрхийлсэн. У.Хүрэлсүхийг дэмжсэн УИХ-ын 33 гишүүн дээр  хоёр эрхэм нэмэгдэж 35-уулаа болсон. Нэг цул, нэг зорилго нь хэвээрээ.

Тиймээс энэ эрхмүүд “би сайд болох учиртай” гэж шахалт, дарамт учруулахгүй гэсэн үг. Шинэ Ерөнхий сайдад хэн сайд болохоос илүүтэй намын эв нэгдэл чухал. Монголчууд эв нэгдэлтэй үедээ мандан бадарч, эв нэгдэлгүй үедээ тарж, бутарч, бусдын эрхшээлд орсон гашуун түүх бий. Монголын ууган, туршлагатай, олон арван мянган гишүүнтэй хэмээгдэг хамгийн том улстөрийн хүчинд “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэсэн үг хамгаас илүү хамааралтай. МАН-ынхан хагаралдвал Монгол ард түмэн ядарна, зүдэрнэ, эдийн засаг сүйрнэ, доройтно. Энэ бүх эрсдэлийг Шинэ Ерөнхий сайд тооцоолсон учраас эе-эвийг эрхэмлэж байгаа нь буруу зүйл биш.

Эвтэй байх гэдэг нь хувьдаа бизнестэй, уул уурхайд ашиг сонирхлын зөрчилтэй,  ахан дүүсээрээ албан тушаалд дуртай эрхмийг толгойг нь илж танхимдаа багтаана  гэсэн тайлбар, ойлголт ч биш юм.  Ашиг сонирхлын зөрчилтэй нөхдийг “Сайд болгохгүй” гэдгээ шууд хэлсэн аж.  Нялуунаас шулуун нь дээр. Ашиг сонирхлын зөрчилтэй Сайд танхимд нь багтчихаад “Хууль бус зүйл битгий шахаж, шаардаарай” гэж  хэлсэн үгнийх нь эсрэг ажиллаад эхэлбэл яах вэ. Хууль бус зүйл шахсан, нэхсэн Сайд нарынхаа үгнээс гарч чадаагүй учраас шийтгэл амссан  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эмгэнэлт хувь заяа нүүрлэнэ.

Ийм байдлыг эхнээсээ гаргахгүй, эвийг эрхэмлэнэ гэх нь зөв л дөө. Жиндүү өвөл хаяанд ирээд чимээ өгч эхэллээ. Засгийн газраа богино хугацаанд эмхэлж ажилдаа орохыг ард түмэн хүлээж байгаа. Эе-эвийг эрхэмлэх гэснийг далимдуулж эвгүй нөхдөө Сайд болгохоор  шахах вий. Ард түмэн мэддэг, хүлээн зөвшөөрдөг, олны танил улстөрч М.Энхболдын зургаан сайд дотор хэд байх бол.  Ард түмнийг залхаасан улстөрч цөөнгүй байдаг. Тийм нөхдөөс сонголт орж ирвэл У.Хүрэлсүхийн Засгийн газарт иргэд ямархуу дүн  тавих нь бараг тодорхой. Ямар ч төрийн үед, улстөрийн ямар ч нөхцөл байдал дунд Засгийн газар танхимаараа ажиллах зарчимтай. Танхим нь авч болдоггүй, хаяж ч болдоггүй хүнээр бүрдээд зөвхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ нэр хүнд, шийдэмгий байдлаар хайцаалагдан чирэгдээд явна гэв л бүтэхгүй.

Түүнд “Ажил хийдэг Сайд хэрэгтэй” байгааг шахагч  тал бүхнээс илүү мэдэж, хамгаас илүү ойлгох учиртайсан. ОУВС-гийн хэлэлцээр үргэлжилнэ. Хоног шахагдсаар. Хойноос нь их өрийн чимээ ойртсоор. Тэр эеийг хичээж МАН-ыг эерэг харагдуулж байгаа. Ерөнхий сайд зарим Сайдаас татгалзсан нь  иргэдэд “эерэг” сэтгэгдэл төрүүлж эхэллээ. Мөн танхимд багтсан давхар дээлтэй Сайд нар “давхар цалин авахгүй” гэсэн нь үнэн бол содон сонсогдож байна. Гараа сайн бол бариа сайн гэлцдэг. Зөв гараанаас зөөлхөн гарлаа гээд буруудахгүй. Гэнэт ухасхийж, туйлж одоод хамаг, ачаа бараагаа тараагаад гараан дээрээ үлдээчихвэл хаа хүрэх билээ. Барианд орж чадахгүй. Ачаагаа бараагаа нягталж, татлага, уяаг нь тааруулаад жингийн цуваагаа жин тан болгоод аажуу уужуухан хөдлөхөд хол явж, зорьсон газартаа очно. Эе, эвийг хичээх нь Аргагүйдсэн байдал биш. Тогтвортой байдал болж хувирна. Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголчууд эвтэй харагдана. Тэд Монголын улстөр, Засгийн газрыг тогтвортой байхыг хүсдэг. У.Хүрэлсүхийн Засгийн газраас хууль бусаар ажиллахыг ард түмэн биш албан тушаалтнууд л  шахаж, шаардана шүү гэдгийг ч мартаж болохгүй юм.

Д.Дорж 

www.zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН (66.181.160.44) 2017 оны 10 сарын 11

Амай алдхаас айхгvй байна гэдэг vг бол топор ажилгааных нь нэг хэсэг. Еренхийдеел намаа 2 хувааж байгаа vгэл дэ. Чагансан тагансан гэдэг vгээ vнэн болгох гэсэн орогдол урвагч цэргийн увайгvй vг. Ер нь бол дараагийн нехед нь цаг болоогvй байхад цагаасаа емне хоолруугаа дайран орж байгаа елен цэргvvд л дээ.

0  |  0
Зонхов(150.129.142.55) 2017 оны 10 сарын 11

Бутаргачихаад дараа нь эв эе ярина гэж юу байхав дээ. Эвсэх хань л хэрэгтэй. Одоо АН-д хадаг барьж очих л үлдсэн.

0  |  0
Ням(27.123.212.140) 2017 оны 10 сарын 10

Нэг л нам юм бол ингэж хагаралдаад тэндээс 6 эндээс 7 гэх шиг юу яриад байдаг юм бэ. Эсвэл бүр хоер хуваагдаад их хурлаа тараавал таарна. МАН-г ийм арчаагүй болчихсон юм гэхээс гутарч байна

0  |  0
Болор(150.129.143.102) 2017 оны 10 сарын 10

Амиа алдсан ч айхгүй.Ард олныхоо итгэлийг алдахаас айж байна гэж хэлсэн үг мартагдаагүй байгаа шүү. Бас 60 тэрбумтай тэмцэнэ гэсэн шүү. Ард түмний захиалгаар төрүүлж буй ерөнхий сайд гэж бодож байгаа.

0  |  0
Энгийн нэгэн(122.201.24.71) 2017 оны 10 сарын 10

Монголчууд тархай бутархай дайн байлдаантай үед ЭВ нэгдлийн ойлголт бий болсон байх. Өнөөгийн эв нэгдлийн ойлголт тийм ч таатай зүйл биш байхаа. /Би л гэхэд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хууль шүүхийн өмнө тэгш байхыг мөрөөддөг/ э/з аандаа сайжирна.

0  |  0
?(202.9.41.110) 2017 оны 10 сарын 10

Ер нь юу л болоод байна даа. Хүрэлсүх өөрөө л мэдээд сайд нараа санал болгоод тэрийг нь л томилчих юм болоод байсан чинь юу вэ?

0  |  0
?(202.9.41.110) 2017 оны 10 сарын 10

Ер нь юу л болоод байна даа. Хүрэлсүх өөрөө л мэдээд сайд нараа санал болгоод тэрийг нь л томилчих юм болоод байсан чинь юу вэ?

0  |  0
zochin(27.123.212.141) 2017 оны 10 сарын 10

hutsbaa tolgoi tarhiig ch mungu awsan nobshnuud gamgui ugaah yumaa

0  |  0
Top