Эмч нар ажил хаяна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжсэн. Тухайлбал, аравдугаар сарын 4-ний өдөр нийслэл болон 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчдын төлөөлөл болох 10 мянган хүн Ялалтын талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл жагсаал зохион байгуулсан юм. Тэгвэл энэ сарын 13-нд эмч нар ажил хаяхаа мэдэгдлээ. 

Эмч, эмнэлгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нар хүссэн юм. Энэ дагуу наймдугаар сарын 30-нд мэдэгдлээ өгч, есдүгээр сарын 15-нд шаардлагаа хүргүүлжээ.

 

 

А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top