Согтуу жолооч нарын эсрэг гурван сар тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

 
Өвөрхангай аймгийн Засаг дарга санаачилга гарган "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/479 дугаартай тус захирамжаар "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё" нэгдсэн аяныг Арвайхээр сумын хэмжээнд гурван сарын хугацаатай зохион байгуулах шийдвэр гаргасан байна.
Нэгдсэн аяны хүрээнд дэвтэр, аяны тугийг байгууллага тус бүрт гурав хоног аялуулах бөгөөд дэвтэрт зохион байгуулсан ажил, арга хэмжээний танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын шинэ санал санаалчилгыг тусгах аж. Аяны туг, дэвтрийг эхний ээлжинд аймгийн ИТХ-ын ажлын албанд хүлээлгэн өглөө.

Захирамжинд тусгаснаар хуваарьт байгууллагууд нийгэмд эргүүл, шалгалт хийхээс гадна төрийн ажил үйлчилгээг иргэдэд ойр хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн байгууллага өөрийн ажилтан, алба хаагч нар мөн тэдний гэр бүл, ойр дотны найз нөхөд, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, архины хор уршгийн талаар сурталчлан таниулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос урьдчилан сэргийлэх ажлыг хийх юм.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭРҮҮЛ(202.21.98.166) 2017 оны 10 сарын 12

3 САР Л ТЭМЦЭХ ЮМ БАЙНА. ЦААШ НЬ ЯАХ ЮМ БОЛ.

0  |  0
Khulan(122.201.21.203) 2017 оны 10 сарын 12

Sogtuu joloochiig sayaar torgoh heregtei. Tehgui bol torguuliin mungu n bagadaad sogtuu joloodod bna

0  |  0
Цагаандорж (66.181.176.63) 2017 оны 10 сарын 12

Юун тэнэг юм бичнэ .Юун 3 сарын аян бэ? Монгол улсын хууль тогтоомж иймхэн настай юм уу?Согтуу л бол эрхийг нь хас, машиныг нь улсын орлого болго. Өөр ахрга байхгүй, Эсвэл өөрсдөө согтуу юм уу хаашаа юм.Энэ шинэ ажил биш, хоцрогдсон цагдаагийн болон засаг даргын ажил

0  |  0
зочин(103.10.22.101) 2017 оны 10 сарын 12

үнэхээр ойлгуулъя гэвэл согтуугаар машин жолоодоод гаргасан аваар ослын тухай фото зургийн үзэсгэлэн гаргаж аваар гаргаж болзошгүй, нэг удаа согтуугаар жолоо барьсан зэрэг нөхдүүдийг хүчээр үзүүлж зүүдэнд ортол нь харуулах хэрэгтэй тэгэж байж сая ойлгоно наадуул чинь, ялангуяа аваар ослоос хохирсон хүмүүсийн таягтай тэрэгтэй зургийг сэтгэгдэлтэй нь үзүүлээчээ, хүн гэдэг үзэж харж байж сая ойлгох амьтан, мянга хэлээд нэмэргүй шүү.

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 11

Согтууруулах ундаа хэрэгтлэсэн хөлчүү залуусыг Хууль сахиулахынхан хэзээч барахгүй амжихгүй шүү. Залуус өөрийн хөрөнгөөрөө яаж тоглох нь муу цагдаа нарт падлийгүй

0  |  0
Иргэн(150.129.140.153) 2017 оны 10 сарын 11

Ямар тэнэг ажиллагаа вэ? Согтуу жолоочтой ер тэмцдэггүй байсан юм байх даа? Байнга л тэмцэх хэрэгтэй малууд минь!

0  |  0
зөвзөвзөв(203.91.118.180) 2017 оны 10 сарын 11

улс орон даяар өрнүүлэх хэрэгтэй

0  |  0
Top