Хоёр дахь Оюутолгой
ХАРМАГТАЙН ОРД. Харьцангуй сүүлд олны анхаарлын төвд орсон ч "Хоёр дахь Оюутолгой" гэх нэрээрээ нэрд гарч буй тус ордны нөөц тун их гэнэ. Тэр ч утгаараа ХАРМАГТАЙН ОРД дэлхийд гайхагдаад байгаа. Тэгвэл энэ ордны нөөц баялаг хэдий хэр юм бол.
ЖОРК /Австралийн хөрөнгийн бирж дээр ашигт малтмалын хайгуулын тайланг зохицуулдаг, Австралийн Нөөцийг тайлагнах тухай хууль тогтоомжийг хэлдэг/-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унциас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг. Цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ХАРМАГТАЙН ОРД нь алдарт Оюутолгойгоос дутахааргүй нөөц баялагтай нь баталгаажжээ.
ХАРМАГТАЙН ОРД хаана байрладаг вэ?
Тус орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог. Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг өөртөө багтаасан бөгөөд Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг аж. Анх 1974 онд масштабын бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлсэн байна. Үүний дараа 1980 онд “Цагаан суварга” хайгуулын экспедици хайгуул явуулж, 484 мянган тонн зэс, 193 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоож байжээ. Тухайн үедээ Техник эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа гурван жил, найман сарын хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзжээ. Тус ордын тусгай зөвшөөрлийг 6647.05 га талбайд Ашигт малтмалын газрын даргын 2010.09.03-ны №393 тушаалаар олгожээ. Харин Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долдугаар сарын 14-ний өдрийн ХХ-10-02 дүгнэлтээр 38.436 тонн алт, 348 мянган тонн зэсийн нөөцтэй гэж бүртгэж авсан байна. Тус алт, зэсийн ордыг 2013 оны есдүгээр сарын 27-нд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Оюут-Улаан” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авчээ.
Улмаар 2015 онд ТЭЗҮ батлуулсан байна. Харин энэ онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан талаар мэдээ тайлан Ашигт малтмалын газарт ирүүлээгүй аж.
“Занаду майнз”-ын далд санаа!!!
ХАРМАГТАЙН ОРД Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй алт, зэсийн хайгуулын “Занаду майнз” компанийн эзэмшилд буй. Тус компани нь 2014 онд хамтын хөрөнгө оруулалт бүхий “Монгол металс” компанитай хамтран “Туркойз Хилл Ресурс” компаниас энэхүү ордыг 14 сая ам.доллараар худалдан авахаар гэрээлжээ. Гэхдээ “Занаду майнз” компанийн 90 хувийг тус ордыг анх худалдаж авсан “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдгийг Австралийн хөрөнгийн бирж мэдээлжээ. Эдгээр компаниуд нь ийнхүү дамжуулан худалдаж байгаа шалтгааныг мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Хармагтайн ордод Хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхээр зэхэж буй. Өөрөөр хэлбэл, “Туркойз Хилл Ресурс” компани өмнө нь Оюутолгойн орд дээр энэхүү гэрээг байгуулсан. Одоо Хармагтайн орд дээр энэ гэрээг байгуулах юм бол нэлээд хэл ам гарч мэднэ. Тиймээс өөрийн хөрөнгө оруулалттай охин компанийнхаа нэр дээр гэрээг үзэглэх зорилгоор ийнхүү зарсан нэр зүүсэн хэрэг “ хэмээн шинжээчид үзэж байгаа юм. “Занаду майнз” компани нь 2005 оноос манай улсад үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 оноос Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлж, манай улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Ингэхдээ 2011 оны байдлаар “Гал шар” нүүрсний, Хутаг-Уул, Элгэн-Уул, Зос-Уулс зэрэг алт, зэсийн ордуудын төсөл дээр түлхүү ажиллаж, өрөмдлөг хийж эхэлсэн байдаг байна. Мөн Говь-Алтай аймгийн нутагт байрлах “Жавхлант” коксжих нүүрсний хайгуулын төслийг эзэмшихээр гэрээг эцэслэж байсан аж. Одоогоор “Занаду майнз” Хармагтайн ордод хамаарах Шар чулуут, Оюут улааны зэсийн ордод хайгуул хийх гэрээтэй. Гэхдээ өнөөдрийн байдлаар дээрх ордуудад алинд нь ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэнэ.
ХАРМАГТАЙН ОРД-ны харамсалтай хувь тавилан
Гадныхны гар дамжиж зарагдсанаас өөр ХАРМАГТАЙН ОРД-ны талаарх мэдээлэл тун хомс. Үйл ажиллагаа нь зогсож, олборлолт хийхгүй, холбогдох байгууллагуудад нь тодорхой мэдээлэл нь байхгүй. Магадгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлахын цаад учир шалтгаан нь юу вэ. Олны анхаарлын төвд оруулахыг хүсэхгүй, далд нууц байдлаар байлгаж байгаад хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх хүсэлтэй эрх мэдэлтнүүдийн санаархал ХАРМАГТАЙН ОРД-од нуугдаж буйг үгүйсгэхгүй. Үгүйсгэхээр барахгүй үүнийг нотлох нэгэн шуум бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ ордыг албан тушаалаасаа буухаас өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны шөнө харийнханд зарчихсан гэсэн мэдээлэл байна. ХАРМАГТАЙН ОРД-ыг Ж.Эрдэнэбаттай холбоотой тухай мэдээлэл урьд нь ч гэсэн гарч байлаа. Тухайлбал, "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ гэрээг байгуулах тун сонирхолтой байгаа бөгөөд бүр ирэх аравдугаар сард гэрээг үзэглэхээр тохиролцож байгаа гэсэн мэдээлэл бий" гэж олон нийтийн сувгаар гарч байсан удаатай.
Ж.Эрдэнэбатын заль
"Тогтвортой байдлын гэрээ" гэх туган доор ХАРМАГТАЙН ОРД-ыг харийнханд зарах санаархал Ж.Эрдэнэбат тэргүүтэй өмнөх Засгийн газрынханд байсан нь цаг хугацаа нотлох шиг. Энэ талаар өнгөрсөн 8 дугаар сард мэдээллийн сайтад "Хармагтайн ордын Тогтвортой байдлын гэрээг одоогийн Засгийн газар байгуулах тун сонирхолтой байгаа гэнэ. Бүр ирэх аравдугаар сарын эхээр энэ гэрээг үзэглэхээр төлөвлөөд байжээ.
Гэрээний урьдчилсан нөхцөлийг харвал Оюутолгойн гэрээний жишгээр Монголын Засгийн газар ордын 34 хувийг эзэмшинэ. Харин “Занаду Майнз” 51 хувийг эзэмшихээр тусгажээ. Эндээс 15 хувь нь хаашаа ч юм алга болчихоод байгаа. Энэ хаачсаныг Засгийн газар л мэднэ гэсэн үг. Ер нь энэ Засгийн газар уул уурхайн ихээхэн ашиг сонирхолтой гэх тодотголтой. Хэд хэдэн үйл ажиллагаа яригддаг. Мөн зарим сайд нэр холбогдсон явдал ч бий. Тиймээс тэд ямар ч үнээр хамаагүй энэ хэвээр байж Хармагтайн Тогтвортой байдлын гэрээг байгуулна гэж тохирсон гэх мэдээлэл байгаа юм" хэмээн нийтлэгдэж байсан. Тэгвэл энд дурдагдсан бүхэн биелэлээ олсон бололтой. Сүүлийн өдрүүдэд эх сурвалжууд "ХАРМАГТАЙН ОРД харийнхны мэдэлд орчихлоо" гэх мэдээллийг цацаад эхэллээ.
"Үндсэн хууль"-гүй өрөвдөлтэй монголчууд
Газрын доорх баялаг бүх ард түмний өмч гэж Монгол Улсын "Үндсэн хууль"-д хуульчилсан байдаг ч энэ нь цаасан дээр буусан тунхаг төдий зүйл болжээ. Учир нь өнөөдөр Монголын томоохон орд газруудыг цөөн тооны улстөрчид, бүлэглэл өөрсдийн бялуу байдлаар сэмхэн хувааж “цуслах” болсон нь бодит үнэн. Тогтвортой байдлын гэрээ нэрээр улстөрчдийн хийсэн томоохон орд газрын тохирооноос монголчууд юу хожив. Бодоод үзье.
Монгол Улсын Засгийн газар түүхэндээ дөрвөн удаа томоохон Тогтвортой байдлын гэрээ байгуулж байжээ. Тэр нь Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээ. Эхний гурвыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа үзэглэсэн. Харин Оюутолгойн гэрээг 2009 онд Ерөнхий сайд С.Баяр байгуулсан. Ц.Элбэгдорж, С.Баярын Засгийн газрын үед байгуулагдсан эл гэрээнээс эх оронд минь юу үлдэж байна вэ. Монгол Улсын газрын доорх баялгыг гадаадынхантай хуйвалдаж, хэдхэн гэр бүл сорж байгаа нь бодит үнэн болчихоод байна. Тэгвэл Монгол түмний өмч хэмээн Үндсэн хуульд заасан орд газруудын энэ хувь заяа ХАРМАГТАЙН ОРД-ыг хүлээж буй юм биш биз.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 23 )
Ene ih tonon deeremdelt uvaigui s shunaltai erh barigchidiin 1997 ond gadnii zahialgaar batalsan ashigt maltmaliin huulias bolj baigaa yum buh uurhai oyutolgoin araas orno uurhai duusahad bid orond orno too boduulj tolgoi erguulj baisaar duusna hervee gadnii baigguulaga libraluudiin zuvlogoogoor huuli batlaad baival ene ulsiin irged uguiren hoosorhoos gadna tusgaar togrnol ersdeld orno odoo erh barigchid songuulias oor yum bodohgui baina
Энэ хулгайг илрүүлээчээ төр мину
yoronhii saidaa harmagtain ord asagtiin ord henii medeld bna ennii talaar medeelel ard tumend ogooch buru zamaar orood bgaam bish bizdee
Одоо энэ бичсэн нөөц нь зэс алтны ордын хувьд жижиг дунд орд байна. Ийм хэмжээний орд илрэлүүд улсын хэмжээнд нилээд хэд бий байх шүү. Эрэдэнэт үйлдвэрийн хувьд бол 7-8 жил олборлолт боловсруулалт хийгээд л дуусах нөөц байна. Энэд жилд 30 сая тн хүдэр боловсруулж байна. Анх 1977-79 онуудад Цагаан-суваргын экспидицийн Хайгуулын 2-р анги очиж өрөмдөж байж билээ. Би тэгхэд хүүхэд байсан. Зуны амралтаара очиход Булаг хармагтай, Худаг хармагтай гэж 2 газар хайгуул хийж байсан. Одоо гадныхан эзэмшиж байгаа бол орчин үеийн уул уурхайн хөрөнгө оруулалтын замаар л явж байгаа нь энэ. Хэт улс төржиж байж
ene xujaa nariig bygdii ni xooj gargaa xyrelsyxee
eronxiilogcnoo uy bolj bgaag xarj bga bizdee dugaraacnee
Хэрвээ үнэн бол үүрэг гүйцэтгэгч хулгайч сайдын шийдвэр хүчингүй болох ёстой . Шууд сохор улаан зоос гаргахгүйгээр 51 хувиа эзэмшээд шууд ашигаа хүртээд явах хэрэгтэй
Тэнэгтээд оюу толгойн гэрээ шиг хийж тэнэгтэх вий дэ 51-49% гэж л тогтоох хэрэгтэй аль нэг нь авч ашиглах л байлгүй.
ene selengiin hujaa nar mongoliig maani zaraad duuslaa sh deee hurelsuh ta ene gereeg hychingyi bolgo l dooo
Баялгийн хараал нь ард түмэнг ядуурал уруу хөтлөдөг.Африк тивийн улс нь хөгжихгүй цөөн эрх мэдэл тэн баяжиж энд тэндгүй иргэний дайн гараад байна.Энэ бүгд баялгийн хараал юм.Ард түмэн тэмцэх хэрэгтэй. Бүх нийтээрээ атгасан шагай шиг байж чадаж хэмээн амжилт ирэх болно.
ХАРМАГТАЙГАА ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨН БАЙГУУЛАГДСАН ТУЛ НЭГДЭЭРЭЙ МОНГОЛЧУУД АА. ......Fasebook -----цэвээний бээжин .....хаягаар ороорой
газрын баялаг бүх ард түмний өмч учир том ордуудаа улс мэдэлдээ авах нь зөв
Ардчилалын анархистуудаас ухаан алдатлаа айсандаа МАН-ы хулгайч нарыг сонгочихсон чинь нөгөө физда анархиудаасаа ялгарах юмгүй юм шивдээ. Уг нь жигтэйхэн эх оронч амлалт өгөөд байсан муу нохой М.Энхболд Ж. Эрдэнэбат нарыг буудсан ч багадахаар юм шив дээ
Үхэр монголчуудын сонгосон хүмүүс шүү дэ хэзээ сонгууль өгч сурна да чааваас эсвэл аль нэг улсын харъяат болчихмоор юм тэгвэл амьдрал сайжрах байх.
Яаралтай энэ ордын араас ниигмиин байгуулагууд атг-н отзөвлөл анхаарлаа хандуулж тандаачээ. Зарж үрсэн нохдуудыг илрүүлж ард түмнии шүүх байгуулж цаазал Өмч хөрөнгииг нь хураах хэрэгтэй
хөлдүү ард түмэн хохь чинь хэдэг юм та нарыг,,,, үндсэн хуулийг чинь би бичдэг юм хй ха ха
Хармагтайг хөндөлгүй, нөөцөнд зүгээр үлдээсэн нь дээр. Юм л бол ухах, зарах, хувааж идэх. Арай хэтэрлээ. Стратегийн орд гэж тооцоод ашиглалгүй хамгаалах нь зөв. Ашиглахаар л Оюутолгойн адил иргэд маань өрөнд орно шүүдээ. Зүгээр байвал ядаад өр өсөхгүй. Дараа ухаалаг, туршлагатай, чадвартай болоод хойч үе ашиглаг.
Хятадын авилгатай тэмцэх хуулийг монголд мөрдөе. баялагчгүй монголчгүй боллоо