В.Орхонлхам: Хүмүүс намайг “батга Орхон” гэж хочилдог

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Сүүлийн үед нүүрэн дээр гарсан батга, өсвөр насны батгашилтыг өөрөө болон, мэргэжлийн бус хүнээр буруу эмчлүүлснээс болоод насан туршийн сорвитой үлдэх тохиолдол гарах болсон. Энэ тухай нүүрний арьс арчилгааны чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай гоо сайханч, Orhon beauty” салоны захирал В.Орхонлхам зөвлөгөөг хүргэе. Тэрбээр өөрийн нэрийн салоноо байгуулаад удаагүй байгаа ч авьяас чадвараараа олон үйлчлүүлэгчийг татаж чадсан юм. 

- Батга нь гоо сайханд хамгийн сөрөг нөлөөтэй зүйлийн нэг. Батга юунаас болж үүсдэг вэ?

- 14-18 насанд хүний ид өсөлтийн үе явагддаг. Энэхүү шилжилтийн үед бие махбодын онцлогтой холбоотой гарах батгыг шилжилтийн үеийн онцлог буюу шилжилтийн үеийн эрүүл батга гэдэг. Энэ наснаас хойш гарах батгыг эмчлэх шаардлагатай байдаг. Батга нь дотроо хөнгөвтөр буюу аяндаа эдгэрдэг, эмчилгээ, арчилгаа шаарддаг гэсэн төрлүүдтэй. Эмчилгээ шаардлагатай батгыг цаг тухайд нь зохистой эмчлэхгүй бол архагшин хүний нүүр царай, арьс хөрсийг хүнд гэмтээдэг. Батга нь эхлээд магнай, хөмсөгний хооронд эрүү орчмоор гарч цаашид түгж бүх нүүр, цээжний ар өвөр хэсэг хүртэл тархдаг. Үүний зарим нь идээт үрэвсэл болон тэлж гүдрүү үүсгэн хатууран сорви үлдээх тал бий. Батгыг хар цагаан гэж хоёр ангилна. Батга нь насны онцлогоос гадна дотоод шүүрэл, тослогийн солилцоо алдагдах, ходоодны бактери, цөсний үрэвсэл зэрэг дотор өвчин, мөн батганы хачиг зэрэг бактери нянгаас үүсэж болно. Цусны халуун ба бохирдлоос болж гарах ч бий. Иймээс Мэргэжлийн эмчид хандаж шалтгаанд нь тохирсон эмчилгээ хийлгэх нь өвчний эдгэрэлт ба эмчилгээний үр дүнд сайн. Мөн нүүрний ариун цэврийг эрхэмлээгүйгээс гал, наранд халж хөлс их гарснаас, тослог зүйл хэтрүүлэн хэрэглэх. Амин дэм ба витаминлаг зүйл дутагдах, хэт их ачаалалтай ажиллах, амьдралын буруу хэвшлээс үүсдэг. Байнга утас, компьютер ширтдэг хүмүүсийн хамран дээгүүр туяаны хордлоготой хар батганууд гардаг. Иймд өдөр тутам хийдэг үйлдэлдээ анхаарч, эрүүл зөв амьдралыг эрхэмлэх нь чухал.

- Батгыг буруу эмчилснээс болоод хүндрэх тохиолдол олон. Тэгвэл хэрхэн зөв эмчлэх вэ?

- Хүүхдүүд дур мэдэн өөрсдөө батгаа эмчлэх, аль эсвэл мэргэжлийн бус хүн, гаднын биетээр шахсанаар илүү их хүндрэл гардаг. Зарим салонд төмрөөр буюу гаднын биетээр батгыг сорох, шахах ажиллагааг хийдэг. Мөн эцэг эхчүүд батга шахдаг төмөр багаж худалдан авч хүүхдийнхээ батгыг шахан шарх, сорви үүсгэдэг. Улмаар тухайн шарх нв хүндэрч идээ буглаа болох тохиолдол олон. Гадны биетээр батгыг шахах нь тухайн арьсыг үхмэл, соривжилттой болгодог.  Харин органик бүтээгдэхүүнийг хэрэглэснээр тухайн хүүхдийн арьсыг гэмтээхгүй, насан туршийнх нь эрүүл арьсыг үлдээх боломжтой байдаг. Мөн мэргэжлийг эмчид хандахыг зөвлөе. Дөнгөж гарч ирж байгаа өсвөр насны батгыг гэрийн нөхцөлд эдгээж болдог. Тухайлбал, шар сүүгээр арчиж, өлөн шүлс түрхэх гэх мэт. Гэрийн нөхцөлд алчуур гэх мэт ахуйн хэрэглэлийг тустаа хэрэглэх хэрэгтэй.

- Та сая органик бүтээгдэхүүнээр арьсыг эмчлэх нь хамгийн үр дүнтэй. Сөрөг нөлөө байхгүй гэлээ. Энэ тухайд?

- Хүн болгон л мэдэх байх. Байгалийн гаралтай органик зүйлс нь хүний биед маш сайн байдаг. Тиймээс  ч манай салон чанарыг эрхэмлэж органик бүтээгдэхүүнээр батгыг 100 хувь эмчилж байна. Манай салон ургамлын ханд, шавар маск зэрэг эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрэглэж, гар аргаар батгыг эмчилдгээрээ давуу талтай.

- Тухайлбал, танай салон ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

- Манай салоны гол эрхэмлэн, зорилго болгодог зүйл нь бүтээгдэхүүний чанар. Тиймээс  ч бүтээгдэхүүний чанарт маш их анхаардаг. Гурван төрлийн бүтээгдэхүүн бий. Францын “Ёнко”, Герман Улсын “Доктор шфиллер” гэх цэвэр тос усны нийлмэл бүтээгдэхүүн, Италийн эд эсийн түвшинд үйлчилдэг “Биолаян” гэсэн гурван бүтээгдэхүүн. Эдгээр бүтээгдэхүүн нь ямар ч химийн найрлага байхгүй гэдгээрээ давуу талтай. Курсээр эмчлэх  тусам улам илүү эрүүлжүүлж, нөхөн төлжүүлдэг.

- Танай бүтээгдэхүүний хувьд үр дүн нь хэр удаж байж мэдэгдэх үү?

- Зарим хүн салонд нэг удаа арьсандаа эмчилгээ хийлгээд  л гоё толигор болчихлоо гэдэг. Хэрэв нэг бүтээгдэхүүнийг ганц удаа хэрэглээд л арьс сайхан болж, батга хурдан эдгэж байгаа бол тухайн бүтээгдэхүүнд маш их химийн найрлага орсон байна гэж үзэх хэрэгтэй. Органик бүтээгдэхүүний хувьд курсээр шат дараалан хэрэглэх тусам эд эсийн нөхөн төлжилт явагддагаараа онцлог. Мөн өөр газар гадны биетээр батгаа шахуулаад сорвитой болчихсон  хүмүүс манайд ханддаг. Харин манайх батганы эмчилгээнд эхний удаад орлоо гэхэд 80 хувийг нь эмчилнэ. Улмаар үлдсэн 20 хувийг бага багаар, арьсны суурийг эмчилдэг. Манайхаар арьсаа эмчлүүлсэн тохиолдолд ямарч сорвижилт үлдэхгүй гэдгийг бардам хэлнэ. “Orhon beauty” салон нь чанарыг эрхэмлэдэг. Арьс гэмтээж, харшил өгдөггүй эсрэгээрээ эд эсийг нөхөн төлжүүлдэг онцлогтой.  100 хувь байгалийн гаралтай, арьсыг эмчлэх зорилготой бүтээгдэхүүнийг сонгон хүмүүст үйлчилдэг. Ёнко бүтээгдэхүүнийг нярай хүүхдүүдээс эхлээд л настай хүмүүс хүртэл хэрэглэж болдог гэр бүлийн бүтээгдэхүүн юм. Гурван жилд нэг удаа л үйлдвэрлэгддэг. Сүүлийн үед олон төрлийн харшилтай хүмүүс бий болоод байгаа. Харшлаас болоод эмнэлэгт хэвтэх тохиолдол ч гарах болсон. Тэгвэл ямар ч төрлийн харшлыг Ёнкогоор эмчлэх бүрэн боломжтой.

- Ямар ямар төрлийн үйлчилгээг танай салоноос авах боломжтой вэ?

- Эмчилгээний гоо сайхны чиглэлээр арьсны нүхжилт, батгашилт, нөсөөжилт, арьсны унжилт гэх мэт арьсанд тулгардаг бүхий л эмгэгүүдийг манай салон цогцоор нь эмчилдэг. Сүүлийн үед “body wraft” гээд биеийн хор гадагшлуулах хоёр цагийн үйлчилгээ нэлээн эрэлттэй байгаа. Энэ нь эхлээд саундаа суугаад дараа нь цэгэн бариа, далайн давстай усанд бүх биеийн гуужуулалтыг хийдэг. Үүний дараа зөгийн балтай халуун хөнжилд битүү хэвтүүлнэ. Нэг удаа энэ үйлчилгээг хийлгэхэд 600-800 грамм хөлс ялгардаг. Энэ нь арьс махны засвар буй хий хаван шар усыг хөөж гаргадаг эмчилгээний spa юм. Мөн бүх төрлийн алжаал тайлах үйлчилгээ бий. Тухайлбал, жирэмсний алжаал тайлах үйлчилгээ, бүтэн биеийн цэгэн бариа гэх мэт. Маникур, педикур, гоёлын нүүр будалт, хуурай, уурын саун бий. Spa салонд хийгддэг бүх үйлчилгээг хийж байгаа. Тураах үйлчилгээнээс эхлээд л.

- Танай салоны үйлчилгээг бусад салоноос илүү гэж хүмүүс онцолдог юм билээ. Сая танай салоноос олны танил хэд хэдэн хүмүүс гарч байх шиг харагдлаа?

- Төрийн түшээд, тэдний гэр бүлээс эхлээд олны танил хүмүүс үйлчлүүлдэг. Зөвхөн над дээр олон жил үйлчлүүлээд сурсан хүмүүс ч бий. Биднийг зорьж ирэх шалтгаан нь ажлын туршлага, үйлчилгээнээс болдог байх. Үйлчлүүлэгчид маань эхлээд Салоны утсаар болон Орхон миний утсаар цаг авдаг. Зарим нэг олны танил хүмүүс нийтийн салоноор үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг. Хувцсаа солихоос эхлээд л. Харин манайх тухайн үйлчлүүлэгчээ гоо сайхан, саун гэх мэт үйлчилгээгээ бүрэн хийлгэж дуусах хүртэл дараагийн захиалгыг авдаггүй. Энэ талаараа VIP үйлчилгээ маань маш онцлог. Манайхаар үйлчлүүлсэн хүн 100 хувь амарч байгаад гардаг. Эмчилгээнүүдээ курс курсээр хийнэ. Байнгын цаг авч үйлчлүүлдэг хүмүүс бий. Бид органик бүтээгдэхүүн, цэвэрхэн, тав тухтай орчныг бүрэн хангаж үйлчилж байгаадаа баяртай байна. Та бүхэнд чадах чинээгээрээ үйлчлэх болно. 

- Мэдээжийн хэрэг мэргэшсэн ажилчидтай байж хүмүүсийн итгэлийг хүлээнэ. Танай салоны хувьд хэр чадварлаг хамт олонтой вэ?

- Олон жил гоо сайхнаар тэр дундаа батгаар дагнан ажиллаж байна. Маникурчин маань л гэхэд 15 жилийн дадлага туршлагатай. Бариач маань Таиландад мэргэжил дээшлүүлсэн гэх мэт туршлагатай  хүмүүс бий. Үйлчлүүлэгчдэдээ сэтгэлээсээ хандахыг чухалчилдаг.

- Таны тухай нэг сонирхолтой зүйл сонссон. Хүмүүс таныг “батга Орхон” гэж дууддаг гэсэн. Таагүй ч гэсэн яагаад ийм хоч нэр зүүх болсон бэ?

- Анх сонсоход үнэхээр эвгүй байсан. Харин дараа нь энэ хоч нь онцгүй ч гэсэн миний давуу тал болсон. Эмнэлгүүд зарим нэг эмчилж чадахгүй өвчтөнөө “Орхон гээд батганы талд дээр маш сайн гоо сайханч бий. Тэнд очоод өрөвслөө намдаагаад ирээрэй” гээд явуулчихдаг юм билээ. Над дээр Улсын, хувийн гэлтгүй эмнэлгээс батгаар шаналж байгаа олон хүмүүс ирж байсан. Олон ч хүмүүсийг эмчилж эдгээсэн дээ. Байнгын үйлчлүүлэгч маань “Нүүрэн дээр батга гарахаар л чиний царай санаанд ороод. Хурдан эмчлүүлэх юм сан гэж боддог” хэлж байсан юм. Орхоогоос өөр хүнээр батгаа эмчлүүлж болохгүй гээд гэр бүлээрээ ирж үйлчлүүлж байгаа хүмүүс ч бий /инээв/. Намайг зориод олон жил үйлчлүүлж байгаа үнэнч хэрэглэгчдээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн салоноо үүсгэн байгуулахад тусалсан Үндэсний телевизийн Ичинхорлооо эгч, “Ганброс” ХХК-ийн захирал Одончимэг эгч, мисс Сэлэнгэ, мисс Ариунцэцэг, “Макс” Группийн захирал Уянга-Лянхуа, “Ган Холдинг” ХХК-ийн захирал Оргил эгч болон Чура салоны захирал Цэндсүрэн болон үе үеийн захирлууддаа намайг дэмжиж байсанд маш их баярлаж талархсанаа илэрхийлье.

- Яагаад заавал батганы чиглэлээр мэргэших болов?

- Баянхонгор аймагт төрсөн. Багад аав минь өөд болж ээжтэйгээ цуг үлдсэн юм. Ээждээ туслахын тулд гуравдугаар ангиасаа хойш олон төрлийн ажил хийж, хөдөлмөрлөсөн. Гэрийн үйлчлэгч, цайны газарт угаагч хийх гэх мэт. Ахлах ангиа төгсөөд ээжтэйгээ цуг хот руу нүүж ирсэн. Өнөөдөр миний салон байгуулсан маань ч шаргуу хөдөлмөр, аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийсний минь үр дүн байх гэж боддог. Үйлчлүүлэгчид маань хүртэл “Орхоогоор үйлчлүүлэхээр үр дүн нь 100 хувь байх юм аа” гэдэг. Мөн хүний үс, хумс, нүүр будахдаа их эв дүйтэй байсан. Би их сургуулиа санхүүгийн боломжгүй улмаас орхисон. Тиймээс ээждээ тусалж ажил хийх болсон. Нэг удаа миний хамгийн дотны найз Баярмаа маань “чи гоо сайхны тал дээр мэдрэмжтэй юм чинь “Biagal beauty” салоны сургалтанд сууж, гоо сайханч болооч” гэсэн саналыг тавьсан юм. Улмаар гоо сайханчийн мэргэжил нь миний амьдралтай салшгүй холбоотой болсон. Тухайн үед “Biagal beauty” салоны  Дэлгэрцэцэг багш маань “Чи гоо сайхны их мэдрэмжтэй хүүхэд байна. Энэ чиглэлээр цаашид суралцаарай” гэсэн. Дараа нь “Чура” салонд ажиллах болсон юм. Тус салонд “Батга Мядгаа” гээд чадварлаг сайн багш байсан. Тэр багш маань намайг өөрийн гарын шавиа болгон бэлтгэсэн. Гоо сайханч нар бариа засал, гоо сайхан, нүүр будалт гээд олон зүйл рүү хувирч ажилладаг. Харин миний хувьд багш маань намайг нүүрний эмчилгээний гоо сайханчаар дагнан бэлдсэн учраас олон тийшээ хөрвөөгүй. Нүүрний бүтэц, арьсны онцлогоор мэргэшсэн. Макс группд ажиллаж байхдаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны “шилдэг гоо сайханч” болж байлаа. 2013 онд Үйлдвэрлэл урлалын сургуульд мастерын ангид сурч байхдаа “хуримын будалт”-аар алтан медаль авсан. Мэргэшсэн гоо сайханчийн үнэмлэхийг Оюундарь багш дээрээ хамгаалж байсан юм.

- Анх салоноо хэрхэн байгуулж байв?

- Үндэсний телевизийн Ичинхорлоо эгч маань “Орхоо чи 10 жил гоо сайханч хийлээ. Маш чадварлаг гэдгийг чинь мэднэ. Тиймээс чи багахан түрээс төлөөд өөрийн гэсэн салонтой болооч” гэсэн саналыг тавьж байсан. Хамгийн анхны бүтээгдэхүүнийг Ганброс ХХК-ийн Одончимэг, Ичинхорлоо эгч нар авч өгөх гэх мэт олон зүйлээр тусалсан. Миний мөрөөдөл нэг л өдрийн дотор биелсэн гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас маш их хичээж, хичээл зүтгэлтэйгээр ажиллаж байна. Намайг тусалж дэмжсэн хүмүүст бүгдэд талархал илэрхийлье.

- Танай салоноос хэрэглэгчдээ хандан ямар нэгэн урамшуулал зарлаж байгаа юу?

- Одоогийн байдлаар бүтэн биеийн массаж, саун 50 хувь. Мөн олон жил үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээ урамшуулаад гоо сайхан болон биолаян 30 хувь хямдарсан байгаа. Цаашдаа манай хамт олон гоо сайхны салбарт хувьсал хийх болно. Үйлчилгээгээ улам илүү сайжруулан, олон шинэлэг зүйлсийг нэвтрүүлнэ. Тиймээс манай салоноор үйлчлүүлээрэй гэж та бүхнийг урьж байна. Бид арьсанд тулгарч буй бүх эмгэгийг найдвартай, 100 хувь бүрэн шийдэх болно. Мөн "Орхон beauty salon"-ы пэйж хуудсанд лаяк дарж, нэгдэн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

- Ярилцсанд баярлалаа.

 

Хаяг: 
Marshel town 109 bair
 
утас: 77112601 88065854

 

 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Top