Сүүлийн үед гадаадын иргэд и-мэйл, фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан манай улсын иргэд рүү танилцах хүсэлт явуулан тэдэнтэй танилцаж улмаар өөрийгөө АНУ-ын иргэн, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой гэх мэтээр худлаа танилцуулж, итгэлийг нь олж аван залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байна.
Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг муугаасаа болж энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд амссаар байгаа юм.
20 МЯНГА 750 ЕВРО ИНДОНЕЗ УЛС РУУ ШИЛЖҮҮЛЭН ЗАЛИЛСАН ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ
Тухайлбал, Фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Люди Эмил Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч гэж худлаа мэдээлэл өгч танилцуулсан этгээд манай улсын иргэнтэй харилцаж, улмаар Индонез улсын Жакарта хотод эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан миний нэр дээрх 5 сая ам,доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьж, өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20 мянга 750 евро Индонез улс руу шилжүүлэн залилан авсан хэрэг үйлджээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт өртөн хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй юм. Учир нь мөнгө залилан авсан залилагч этгээдийг тогтоох боломжгүй, тухайн этгээдтэй холбогдох мэдээлэл байдаггүй буюу энэ төрлийн хэргийг үйлдэхдээ хуурамч нэр, хаяг, и-мэйл, утасны дугаарыг зөвхөн нэг л удаа ашигладаг байна. Мөн тухайн этгээдийг манай улсад авчрах, шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй.
Манай улстай иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй орны иргэд уг залилангийн хэргийг үйлддэг аж.
Иймд манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлж, сэжигтэй, эрсдэл бүхий асуудал тулгарсан үед цагдаагийн байгууллагад хандан, мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгуулах боломжтой юм.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл ( 6 )
Томооо гэхчийн хохь чиньэээээ
Шунал ихэдвэл шулам болно гэж! Илүү ихийг хүсэхээсээ өмнө хууль дүрэм журам гэрээ хэлэлцээр яаж хийдгийг мэдэх хэрэгтэй
Yagaad olj bolohgui gj?mgl ulsiin tagnuuliin tuv gazar ajlaa hj ard irgedee hohirolgui bolgoh heregtei shde.indonez ulsad medeej hunii nereer mungu guivuulj avsan bj taaraa shde ter nereer n huuj haij oloh heregtein bishuu
hudlaa yum bichij bhaa boliochee hench itgehgui balai yum niitelj bhiin
yamar teneg n munguu ugdug bnaA.aygui bol neg teneg avgai bair savaa zarsan yum bgaaz
Kokin gedgiim Da