Бөхмөрөн сумын нүүрсний ордоос зөрчил илэрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрчим Баян-Өлгий” ХК-ийн "Нүүрст хотгор нэгдүгээр давхарга” нүүрсний ордод аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн тул ажлын хэсгийн зүгээс аймаг болон сумтай гэрээгээ шинэчлэн хийх, Увс аймаг болон Бөхмөрөн суманд оруулах таварыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтайгаа байнга хамтран ажиллах, зарим татварын шимтгэлээ аймагт өгч байх зэрэг асуудлаар уурхайн удирдлагуудтай ярилцсан байна.

Үүний үр дүнд тус уурхай 2018 оны нэгдүгээр сараас Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах гэрээгээ шинэчлэн байгуулж, аймаг, орон нутагтай шинэчилсэн гэрээний дагуу хамтарч ажиллахаар болсон байна. Уурхай Улаангомоос 180 км, Бөхмөрөн сумаас 45 км зайтай оршдог бөгөөд Хар алтат багийн нутаг, Ачит нуурын хотгорын зүүн хэсэг, Байрамын нурууны өвөрт оршдог байна.

 Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хил дотор байгаа хэсгийн урт нь 570 м, өргөн нь 250 м аж. “Эрчим Баян-Өлгий” ХК нь 2007 онд 30 жилийн хугацаатай олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 29.01 га талбай эзэмшдэг байна.
2017 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсанаар газар ашиглалтын хувьд уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн 8.25 га-д уурхайлалт явагдаж, үүнээс карьер 4.1 га, хөрсний овоолго 1.1 га, шимт хөрсний овоолго 0.15 га, уурхайн зам 1.26 га барилга байгууламж болон бусад эвдрэлд 1.12 га, уурхайлалтад өртсөн 0.52 га талбай тус тус эзэлдэг байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
56(66.181.189.23) 2017 оны 10 сарын 16

ireeduitei uurhai teeveriin tohoo

0  |  0
Зочин(59.153.115.154) 2017 оны 10 сарын 16

Мэргэжлийн хяналтынхан гэж шантааж хийдэг хэдэн юмнууд бүхэл бүтэн аймгийг дулаанаар хангаж байгаа станцын алга дарам уурхайд сүрийг үзүүлэх юм даа.

0  |  0
Top